Залуу судлаачдын дунд тэтгэлэг зарлагдлаа

“Залуу судлаачдад зориулсан торгоны замын судалгааны тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтын тов гарчээ.
Торгоны замын баялаг түүх, өв уламжлалыг илүү сайн танин мэдэх зорилготой энэхүү тэтгэлэгт 35-аас доош насны залуу судлаачид хамрагдах боломжтой бөгөөд нийт 12 залуу судлаачийг сонгон шалгаруулж, тус бүр 10,000 ам.долларын тэтгэлэг олгох аж. Судалгааны ажил нь торгоны замтай холбоотой дараах сэдвүүдийн нэг эсвэл хэд хэдийг хамарсан байж болох юм байна.
• Шинжлэх ухаан, технологи
• Уламжлалт ноу-хау, ур хийц
• Шашин, сүнслэг байдал
• Хэл, уран зохиол
• Урлаг, дуу хөгжим
• Уламжлалт спорт, тоглоом наадгай
Сонгон шалгаруулалтад оролцохын тулд өргөдлийн маягтыг ЮНЕСКО-гийн цахим хуудаснаас татан авч англи хэлээр бөглөх шаардлагатай ба 2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн дотор [email protected] цахим шуудангийн хаягаар илгээх шаардлагатай.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.