УЛС ТӨР

О.Цогтгэрэл: Төрд байгаа дата мэдээллүүдийг “ЗАРЖ”, төсөвт орлого оруулах боломжтой

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дөнгөж сая УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барилаа. Үндсэн зорилго, санаа нь төрд цуглаж байгаа асар их дата мэдээллийг арилжааны чиглэлээр гаргаж болох тухай юм.

Манайд арилжааны чиглэлээр дата гаргах эрхзүйн орчин байхгүй. Бид хувь хүний, байгууллагын, улсын нууцтай холбоотой хэсгийг зохицуулж бусдыг нь арилжааны зориулалтаар гаргаснаар шинэ инноваци шингэсэн олон төрлийн бизнесүүд, орчин үеийн хэллэгээр дата майнинг, түүний түүхий эд гэдэг зүйлтэй болно.

Нөгөө талаар төрд байгаа тэр дата мэдээллүүдээс төсөвт албан ёсны орлого  оруулах боломжууд бий. Яагаад гэвэл статистикийн, гаалийн, НӨАТ-уудын баримтуудаас харахад төрийн мэдээллүүдийг авдаг бизнесийн сувгууд байдаг.

Хамгийн гол нь коронавирусийн цар тахлын үед бэлтгэлгүй байж байгаад бид зайн харилцаанд орчихож байна. Энэ хууль батлагдвал зайнаас ажиллах, дижиталчилагдахад ахиц дэвшил гарна.

Хувь хүний мэдээллийг арилжааны зориулалтаар гаргачихаж болох юм уу гэж асуух байх. Үүнд том зохицуулалт хэрэгтэй. Засгийн газраас Өгөгдөл хамгаалах тухай хууль, цахим мэдээллийн тухай хууль, Хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулиуд яаралтайгаар өргөн барьж байгаа юм билээ.

Энэ бүгд хамтдаа хэлэлцэгдээд явчихвал олон давуу тал үүснэ. Төсөвт анх удаа сайн дураар орлого олох боломжтой хуулийн төсөл гэж ойлгож болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button