Нийгмийн

ОЮУТАН М: Оюутны хөгжлийн зээл автал өнгөрсөн оны төлбөрт СУУТГАЧИХЛАА

Энэ сарын 8-ны УИХ-ын хуралдааны үеэр БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Тэргүүлэх чиглэлээр суралцаагүй боловч хүсэлт гаргасан, гэрээгээ байгуулсан, 2.8-аас дээш голч оноотой 4986 оюутанд зээл өгөхөөр бэлдэж байна” гэсэн. Мөн их, дээд сургуулийн захирлуудад оюутнууддаа сургалтын төлбөрийг олон үе шаттай хуваан төлөх боломж олгох, 2019-2020 оны хаврын улиралд төлөгдөөгүй сургалтын төлбөрийн асуудлыг хэлэлцэж, оюутанд санхүүгийн дарамт үүсгэхгүй хэлбэрээр шийдэх, II улирлын хичээл сонголт хийхэд оюутнуудаас сургалтын төлбөр нэхэхгүй байхаар дотооддоо зохицуулалт хийхийг үүрэгдсэн.

Гэвч 2020-2021 оны хаврын улиралд оюутны хөгжлийн зээл авах хүсэлтээ өгсөн оюутанд зээлийн сангаас мөнгө нь орж ирсэн ч 2019-2020 оны хаврын улиралын төлбөр рүү  суутгагдсан тохиолдол гарчээ.

Ийм асуудалтай нүүр тулсан нэгэн оюутан манай редакцад хандлаа. Түүний хувьд МУИС-д суралцдаг бөгөөд гурав хоногийн дотор төлбөрийнхөө 50 хувь буюу сая 200 мянган төгрөг олох хэрэгтэй болжээ.

Тэрбээр “Оюутны хөгжлийн зээл олгоно гэж өчигдөр албан ёсоор мэдэгдсэн. Өнөөдөр МУИС-ийн хичээл сонголт эхэлж байна. Гэтэл зээлийн хүсэлтээ утсаар холбогдож өг гэлээ. Олон оюутанд ганц зээлийн мэргэжилтэн оноогдсон тул 100 гаруй залгаж байж холбогдсон. Гэвч хүсэлтийн дагуу 2020-2021 оны оюутны зээл орж ирсэн ч 2019-2020 оны хичээлийн хаврын улирлын зээлд суутгачихлаа. Оюутны зээлдээ найдаж суусан бидний эцэг эх тэр их мөнгийг энэ цагт хаанаас олох вэ.Хичээл сонголт хоёрдугаар сарын 3 хүртэл үргэлжлэх ч 72 цагийн дотор төлбөрийнхөө талын хийсний дараа хичээлүүдээ баталгаажуулна. Хэрэв баталгаажуулахгүй бол цуцлагдана. 72 цагийн дотор сая 200 мянган төгрөг хаанаас олдог юм билээ гээд гайхаад л сууж байна. Бид уг нь улирал, улиралд гаргасан хүсэлтийнхээ дагуу зээлээ авмаар байх юм” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
oyutan
oyutan
2021-01-26 16:22

daramtalj bgaa neg helber yumda

oyutan
oyutan
2021-01-26 16:23

yaana daa

Зочин
Зочин
2021-01-26 16:26

Эгүүрт баярл�##�аа.

Zuvsh dee
Zuvsh dee
2021-01-26 17:55

Tegeed tulburiin urtei baihad uur yahiin. Oilgomjtoi shdee. Orlogo orvol urund ni suutgaj l taarna biz dee.

oyutan
oyutan
2021-01-26 19:15

bolovsrolin zeelin sangaas uguh yostoi bsn mungu ter sanhuujilt ntr n orj ireegui bol hichl songoltoos umnu, ert shaardah yostoi shd ymr ch hariu gui zeelin huselt avna gengute tatj bolhgu l dee

Сургуулийн буруу
Сургуулийн буруу
2021-01-26 19:36

Зээлийг өнгөрсөн өөр зүйлд суутгахгүй гэж сануулсан.

uurtai oyutab bn рisdа
uurtai oyutab bn рisdа
2021-01-26 22:41

лaлaр лaлaр лaлар лaлaр лaлaр лaлaр лaлaр лaлaр лaлaр л�##�ар

Зочин
Зочин
2021-01-27 07:20

Сайтаа хат... соши�##� нэтворк юм биш үү. Хэн ч хамаагүй холбогдоод намайг тэгээд байна гэхээр мэдээ болгоод оруулж нтр... сурв�##�жлаад сургууль нтрээс нь асууж бариад оруулдаг байгаадаа. Өртэй бол төлөх л ёстой шд. Эсвэл өөрөөс чинь зээлчихээд өгөхгүй байж болох юм уу. Оюутан ч гэж оюутан нэххх аав ээж яриад. Чамд заав�##� дээд боловсрол хэрэггүй шд. Ажил хийлдээ

Зочин
Зочин
2021-01-27 07:23

Эээш үгний үе, хараа лын үг 2 г ялгадаггүй ч байх шиг

Худалч Засгийн газар
Худалч Засгийн газар
2021-01-27 08:33

Ийм л хулхи төртэй улс даа

Зочин
Зочин
2021-01-27 09:23

Сургуулиас нь бодит байдлыг асууж болоогүй юм уу? Зүгээр хэн нэгэн юу ч гэж худлаа хэлсэн баримт нотолгоогүй ингэж мэдээлэл оруулж олон нийтэд худ�##� мэдээлэл түгээх нь сэтгүүлч нэртэй яваад асуучихаж чадахгүй сууж байдаг та нарын нэр хүндийг ш�##� дээр унагаж байгааг ойлгож байна уу?

zochin
zochin
2021-01-27 14:33

manai huuhed bas muis-d suralts#ag getel sajhan said n 2-r ulirliin hicheel songolt hiihed tolbor avahgui geed baisan bugd hudlaa bna am ajil 2- chini dandaa zoroh yumaa haanaas todohoi medeellel avah be

Холбоотой мэдээ

Back to top button