УЛС ТӨР

Д.Амарбаясгалан: Засгийн газарт орж ажиллахгүй

Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Улмаар АН-ын бүлгийн тавьсан хүсэлтийн дагуу нэг цагийн завсарлага өглөө.

Завсарлагааны үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын бүрэлдэхүүнийг яриагүй байна. Бүрэлдэхүүнийг Ерөнхий сайдын өөрийн санал болгосноор өмнөх Засгийн газрынхаа үйл ажиллааг үргэлжлүүлж, бодлогоо авч явах боломжийн хүрээнд шийдвэрлэнэ.

Өмнөх засгийн газрын бодлого хөтөлбөрийг мэдээж үргэлжүүлнэ. Мөн Л.Оюун-Эрдэнэ сайдын өөрийн баримтлах бодлого, зарчмууд бий.

Миний хувьд Засгийн газарт орж ажиллахгүй. Ард түмэн улс төрийн намын шинэчлэлийг алга ташиж хүлээж авах хүртэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн  даргын ажлаа үргэлжлүүлж хийнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button