Нийгмийн
Завхан, Увс аймагт очсон иргэдийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ

Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол баг, Жинст багийн хоёр иргэн, Баянтэс суманд нэг иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан тул сорьцыг Улаанбаатар хот руу явуулжээ.
Иймд PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сумруу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэлээ.
Мөн Улаанбаатараас Увс аймгийн Зүүнхангай суманд очсон хоёр хүний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарчээ.
Тухайн иргэдийг тусгаарлалтад авсан ба PCR шинжилгээний хариуг хүлээж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
balai umaa dor doroo baigaachee namdtal mongol diilehee bailaa l da odoo iim bga um chin yadag bilee
PCR хотын ерөөс муудсан хөлдсөн эсвэл буруу талаас ирсэн оношлуурууд байна да, тэгэж рлон хүнд зэрэг эерэг гарах нь хотын алдаа байна
Хотын PCR алдаатай эсвэл оношлуур мэдрэхгүй байна