ОРОН НУТАГЭРҮҮЛ МЭНД

Завхан, Увс аймагт очсон иргэдийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ

Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол баг, Жинст багийн хоёр иргэн, Баянтэс суманд нэг иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан тул сорьцыг Улаанбаатар хот руу явуулжээ.

Иймд PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сумруу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг  түр хязгаарлахаар шийдвэрлэлээ.

Мөн Улаанбаатараас Увс аймгийн Зүүнхангай суманд очсон хоёр хүний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарчээ.

Тухайн иргэдийг тусгаарлалтад авсан ба PCR шинжилгээний хариуг хүлээж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. PCR хотын ерөөс муудсан хөлдсөн эсвэл буруу т####аас ирсэн оношлуурууд байна да, тэгэж рлон хүнд зэрэг эерэг гарах нь хотын ####даа байна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button