Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 86.7 хувьтай байна
Энэ онд улсын хэмжээнд 15.4 сая толгой төл хүлээн авч бойжуулж, нийт 189.2 мянган малчин өрхөд 60.2 сая мал өвөлжихөөс, 17.7 мянган малчин өрхийн 7.3 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохицуулалт хийж байна.
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин маш их, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд их буюу дунджаас дээш, улсын хэмжээнд зудын нөхцөл байдал дунд түвшинд үнэлэгджээ.
Мөн улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын бэлтгэл 86.7 хувьтай хангагдаад байна.
Өнгөрсөн өвөл нийт нутгаар цаг хатуурч, цас дарсны улмаас зудын аюул нүүрлэж, улсын хэмжээнд 7.1 сая мал хорогдсон байдаг.
Тэгэхээр энэ жил ч мөн адил аймгууд зудад нэрвэгдэх магадлалтай учир өвлийн бэлтгэлээ сайтар хангахыг анхааруулж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.