Нийгмийн

Харааны бэрхшээлтэй оюутнуудад мөнгөн тэтгэлэг олгожээ

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны Ерөнхийлөгчийн дэргэдэх харааны бэрхшээлтэй оюутны боловсролыг дэмжих сангаас жил бүр оны шилдэг оюутан шалгаруулдаг ажээ.

Их, дээд сургуулийн оюутнуудаас:

  • I байранд СУИС-ийн 4-р ангийн оюутан Батхүү овогтой Баттөр /өргөмжлөл, цом 1.000.000 төгрөг/
  • II байранд МУБИС-ийн түүх нийгмийн ухааны 3-р ангийн оюутан Төмөрбаатар овогтой Эрхэс /Өргөмжлөл, 600.000 төгрөг/
  • Тусгай байранд ҮБТДС-ийн оюутан Эрдэнэцогт овогтой Гантулга /Өргөмжлөл, 300.000 төгрөг / нар шалгарчээ.

Харин МСҮТ-ийн оюутнуудаас:

  • I байранд Мэдээлэл технологийн оператор ангийн оюутан Ганболд овогтой Ууганбаатар /өргөмжлөл, цом, 500.000 төгрөг/
  • I байранд Бэлэг дурсгалын зүйл урлаач ангийн оюутан Ганбилэг овогтой Ариунболдбаатар /өргөмжлөл, 300.000 төгрөг/
  • III байранд Эмчилгээний бариа заслын ангийн оюутан Батбилэг овогтой Даваасүрэн /өргөмжлөл 250.000 төгрөг/
  • Тусгай байранд Кофе бэлтгэгч ангийн оюутан Баярсайхан овогтой Мөнх-эрдэнэ /өргөмжлөл, 200.000 төгрөг/ нар шалгарсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button