Х.Баттулга: Өрх бүрд нэг сая төгрөг олгох төсөл дээр Сангийн сайдтай хамтарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.01.29/ Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрын насыг уртасгах асуудал туссан боловч харамсалтай нь зургаан сарын дараа Засгийн газар огцорлоо. Дараа, дараагийн удаа алдаа гаргахгүй байх талаар анхаарч ажиллаарай” гэлээ.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын гишүүдийг ганцаарчлан хүлээн авч уулзаж, салбарын асуудлаар ярилцлаа.
Сангийн сайдБ.Жавхланд хандан:
“Та УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдлоо. Монголбанканд тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Тиймээс мөнгөний болон бусад бодлогын хүрээнд ажилтайгаа танилцах шаардлагагүй гэж бодож байна. Өнөөгийн нөхцөлд мөнгөний бодлого хатуу байж болохгүй. Эдийн засгийн хямралтай ийм үед мөнгөний хатуу бодлогыг чөлөөлөх тал дээр Тантай ойлголцох болов уу гэж бодож байна.
БНХАУ-тай байгуулсан 1.7 тэрбум ам.долларын SWOP хэлэлцээрийг гурван жилээр сунгасан. Гурван жилээр сунгасан нь бидэнд амьсгаа авах боломж өгсөн шүү. Өмнө нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан БНХАУ-ын Ардын банкны ерөнхийлөгчтэй уулзаж чадахгүй байсныг та мэдэж байгаа юу? Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байсан учир мэдэж байгаа байх. Энэ асуудлыг шийдээд гурван жилээр сунгасан. Уржигдар БНХАУ-ын Элчин сайдтай уулзаад “дахин гурван жилээр сунгах боломжтой юу” гэж асуухад “байгаа” гэсэн. Манай Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал мэдэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, 1.7 орчим тэрбум ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж гарч ирж байгаа юм. Монгол Улс мөнгөгүй гэх зэргээр ярьдаг асуудал бий. Бидэнд одоо гурван жилээр сунгасан, дараа нь дахин гурван жилээр сунгах боломжтой 1.7 тэрбум ам.доллар байна.
Цар тахлын хямралын үед том төслүүд, ажлын байрыг хангах тал дээр Ерөнхий сайд анхаарч ажиллаарай, Сангийн сайд нь дэмжлэг үзүүлж ажиллаарай. Өмнөх Сангийн сайд Ерөнхий сайддаа дандаа буруу ойлголт өгдөг байсан шүү.
Мөн оффшор бүсээс орж ирж байгаа мөнгө, оффшор бүсээс орж ирээд угаагдаж байгаа, одоогоор Монголд ороод ирчихсэн байгаа мөнгөний асуудлаар хамтарч ажиллана. Өрх бүрд нэг сая төгрөг олгох, эдийн засгийг дэмжих төсөл дээр хамтарч ажиллана гэж ойлгож байна.
Ер нь Сангийн сайд бол хамгийн “интернациональ” сайд шүү дээ. Бүх хүнтэй ажилладаг. Намчирхаж болохгүй сайд шүү. Өмнөх Сангийн сайд маш их намчирхдаг байсан. Энэ алдааг битгий давтаарай. Бид нэг л улс, нэг л Монгол оронтой хүмүүс шүү. Амжилт хүсье” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ жонхуу �######�на ааа
ерөнхийлөгч хүн байж ямар ховч авгай нар шиг ярина вэ урдах сайд нарыг муулаад байхдаа яахав дээ болимоор юмаа боловсролгүйн шинж байна төрийн хүн биш гэдэг нь ойлгомжтой шүү худлаа хов ярих гэж цуглуулсан юм уу хаашаа юм вэ
Say tugruguu belneern avyaaa