Нийгмийн

Ерөнхийлөгч дотроо бие засах газар, усгүй Соёлын төв барьж болохгүйг Ч.Номинд сануулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.01.29/ Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрын насыг уртасгах асуудал туссан боловч харамсалтай нь зургаан сарын дараа Засгийн газар огцорлоо. Дараа, дараагийн удаа алдаа гаргахгүй байх талаар анхаарч ажиллаарай” гэлээ.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын гишүүдийг ганцаарчлан хүлээн авч уулзаж, салбарын асуудлаар ярилцлаа.

Соёлын сайд Ч.Номинд хандан:

“Баяр хүргэе. 1983 онд төрсөн залуучуудын төлөөлөл Монгол Улсын Засгийн газарт орж ирж байгаад үнэхээр баяртай байна. Таны хийсэн, бүтээсэн зүйлсийг залуус дэмждэг. Шинээр байгуулагдсан Соёлын яаманд сайдаар томилогдож байгаа юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх маш том алхам хийсэн нь Соёлын яамыг байгуулсан явдал байлаа. Олон жилийн дүнгээр үнэхээр энэ яам дутагдаж байсан нь харагдсан. Соёлын салбараа ойлгож, асуудал руу зөв талаас нь орох болов уу гэж сайдаар залуу хүн сонгосон байх.

Соёлын яам байгуулна гэдэг нь Соёлын ордон барих биш юм шүү. Энэ бол шал өөр асуудал. Улсын төсөвтэй холбогдуулаад аймгуудад Соёлын ордон барих асуудал яригдсан. 21 дүгээр зуунд бид дотроо бие засах газар, усгүй Соёлын төв барьж болохгүй. Үүн дээр анхаараарай.

Асууж зөвлөх зүйл байвал Ерөнхийлөгчийн институц, зөвлөхүүд нээлттэй байгаа шүү. Би өөрөө зураач хүн, энэ салбарын төлөөлөл учраас ярих хэлэх зүйл зөндөө байдаг. Соёлын салбарт хийх маш олон ажил бий. Жишээ нь, өв соёл, монгол бичиг. Арга ядаад би өөрөө монгол бичиг зааж эхэлж байна.

Хамгийн хоцрогдсон салбарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхаарч ажилласан. Үүнийг үргэлжлүүлэн ажиллаарай. Амжилт хүсье” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
вирүс
вирүс
1 сар 30, 2021 13:10

ХУЖААГИЙН БОдлогоор баригдсан ОГТ ЦОНХГҮЙ битүү шилэн барилгууд ОДОО ЖИНХЭНЭ ВИРҮС ТАРААХ болоод БНа

Холбоотой мэдээ

Back to top button