ДЭЛХИЙ

Нобелийн энх тайвны шагналд хэн, хэн өрсөлдөж байна вэ

Нобелийн энх тайвны шагналыг 1901 оноос хойш 135 нэр дэвшигчид олгосон билээ. Үүнээс 107 удаа тус шагналыг хувь хүн авч харин үлдсэн 28 тохиолдолд байгууллага хүртэж байжээ. Тэгвэл  2021 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшигч нарын нэрсийн жагсаалтад ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный, Дональд Трамп болон цаг уурын өөрчлөлтийн эсрэг идэвхтэн Грета Тунберг нар орсон юм.

Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт “Black Lives Matter” хөдөлгөөнийг Норвегийн улс төрч Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн билээ. Энх тайвны шагналд өрсөлдөгч нэр дэвшүүлэх сүүлийн хугацаа ням гараг (2021.01.31) байсан юм.

Тэгвэл тус шагналыг хэн авах магадлал өндөр гэдгийг олохоор “Reuters” агентлаг судалгаа явуулсан байна. Судалгаагаар Тунберг болон ядуу буурай орнуудад Ковидийн вакциныг хүртээмжтэй болгох “Covax” программыг явуулж буй ДЭМБ, ноён Навальный нар хүчтэй өрсөлдөгч хэмээн гарчээ.

Грета Тунберг, ноён Навальный болон ДЭМБ-ыг Норвегийн Парламентын гишүүд нэр дэвшүүлсэн аж. Тэдний зүгээс нэр дэвшүүлсэн өрсөлдөгчид 2014 оноос хойш зургаан удаа энх тайвны шагналыг хүртэж байсан гэнэ.

2021 оны энх тайвны шагналын эзэн ирэх аравдугаар сард тодрох юм. Өнгөрсөн жил Дэлхийн хүнсний хөтөлбөр тус шагналыг хүртсэн билээ.

Эх сурвалж: Indepedent

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-02-01 15:02

Ерөнхийдөө мэдрэл гаруудыг Нобелын шагн�##�д нэр дэвшүүлдэг болчихсон юм биш үү, дэлхий нийтээрээ. Манай мэдрэлүүдээс хэн нь нэрээ дэвшүүлэх бол доо, харцгаая бүгдээрээ.

35
35
2021-02-01 23:24

Та нэрээ дэвшүүл, яг таарна

салдан
салдан
2021-02-03 11:31

цахиагийн Элбэгдоржийн нэрийг дэвшүүлээч нөхдөө АН-ынхан.Тэнцэхгүй гэвэл нь Эрдэнээг

Зочин
Зочин
2021-02-13 02:08

Хамгийн их гадуурхагдаж байгаа хүнийг гэвэл Нав�##�ьный шүү.

Холбоотой мэдээ

Back to top button