НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

С.Эрдэнэцогт хүчирхийллийн хэргээр тэнссэн харгалзах ялаар шийтгүүлж байжээ

“Шилмэл загвар” агентлагаас загварын гараагаа эхлүүлж, өдгөө фитнесийн модель, багш хийж буй С.Эрдэнэцогт найз бүсгүйтэй болсноо зарлаад удаагүй билээ. Тэгвэл уржигдар /2021.01.31/ түүний найз бүсгүй н.Ганчимэг хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хөхөрч гэмтсэн бие, эвдэрч хэмхэрсэн тавилга бүхий зургийг нэмэлт тайлбарын хамт Инстаграмдаа оруулсан.

Тодруулбал тэрбээр, "Эр бяраа эмэгтэй хүнд гаргаж удаа дараа зодож, өөрөөс нь бусад бүх хүмүүс муу муухай мэт үгийн муугаар муулж хов базаж сэтгэлээ сэргээдэг. Эрийн шинж нь харьсан архидалт мансууралт, худал хуурмаг, хараал ерөөлд живсэн БИ-гээр өвчилж сайн сайхан хүний дүр эсгэн тархи угаагч, бөөгөөрөө сүрдүүлж заналхийлж явдаг хүн холхон л яваарай. Хүсэх юм энэ л байна. Намайг лайв хийж олон нийтэд гутаан доромжилдог. Би яагаад бодит үнэнг хэлж болохгүй гэж. Миний үгэнд ганц ч худал үг байхгүй ээ” гэсэн юм.

Бид тухайн мэдээлэлтэй холбогдуулан н.Ганчимэгээс тодруулга авахаар залгасан ч, утсаа унтраасан байлаа. Харин загвар өмсөгч С.Эрдэнэцогтын хувьд өөрийн Инстаграмд “Зураг дээрх байдал бол гэртээ найзтайгаа зодоон болсон өдрийн зураг байна. н.Ганчимэгтэй нэг ч тийм зүйл байхгүй” гэсэн бөгөөд биднийг залгахад, “Утсаар мэдээлэл өгөхгүй. Уулзаж байгаад тайлбар өгье” хэмээх зүйлийг хэлсэн юм.

-С.ЭРДЭНЭЦОГТ НЬ АРХИДАН СОГТУУРСАН ҮЕДЭЭ ЭМЭГТЭЙ ХҮНД УДАА ДАРАА ГАР ХҮРЧ, ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭЖ БАЙЖЭЭ-

ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛСНЭЭР: С.Эрдэнэцогт нь архидан согтуурсан үедээ эмэгтэй хүнд гар хүрч, эрүүлжүүлэгдэж байсан аж. Мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.6.1 буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” зүйл заалтаар тэнссэн харгалзах ялаар шийтгүүлж байсан гэх бөгөөд оргон зайлсан шалтгаанаар шүүхээс удаа дараа эрэн сурвалжлагдаж байжээ. Түүний холбогдсон гэх хэргүүд нэлээд хэд бөгөөд эрэн сурвалжлагдаж, оргон зайлж байжээ.

Тодруулбал тэрбээр 2014 болон 2019 онд “iLoft” , “Mint” бааранд зодоон хийж, бусдыг айлган сүрдүүлсэн хэрэгт хоёр ч удаа, 2014, 2020 онд эмэгтэй хүнд гар хүрч, бие нь гэмтэл учруулсан хэргээр мөн л хоёр удаа цагдаагийн байгууллагад шалгуулж байсан. Улмаар эдгээр хэргүүдээсээ болж шүүхийн шийдвэрээр хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар ч шийтгүүлж байсан баримт бий. Түүнчлэн гэр орондоо орилж хашгирч, бусдыг амгалан тайван байдал алдагдуулсан хэмээн цагдаагийн байгууллагад шалгагдаж байжээ.

-ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТҮҮНИЙГ НАЙЗ ОХИНЫХОО БИЕД ХАЛДСАН ШАЛТГААНААР ДУУДАЖ, МЭДҮҮЛЭГ АВЧЭЭ-

Тэрбээр удаа дараа архидан согтуурч, бусдын эрүүл мэндэд хохирол учруулж байсан ч, өнөөдрийг хүртэл дорвитой шийтгэл хүлээлгүй, эсрэгээрээ дахин найз охиндоо гар хүрч гэмтээсэн байх магадлалтай байна. Цагдаагийн байгууллагаас түүнийг найз охиныхоо биед халдсан шалтгаанаар дуудаж, мэдүүлэг авсан аж.

Тэгвэл хүний эрхийг дээдэлсэн гадаадын улс орнуудад гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа эмэгтэй хүнд гар хүрсэн иргэнд хэрхэн шийтгэл хүлээлгэдгийг харцгаая.

-АВСТРАЛИ БОЛОН АНУ-Д ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ХҮН ХОХИРЛЫГ БҮРЭН БАРАГДУУЛЖ, ТАВ ХҮРТЭЛХ ЖИЛЭЭР ЯЛ ЭДЭЛДЭГ-

Хүний эрхийг дээдэлдэг АНУ-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнд өгөх ял шийтгэл нь муж, мужид өөр байдаг ч, улс даяар цагдан хорих хуулийг баримталдаг. Ингэхдээ Холбооны хуулийн дагуу шүүхээс хүчирхийлэлд өртсөн иргэнд нөхөн төлбөр олгуулдаг байна. Үүнд эмнэлгийн болон сэтгэл зүйн эмчилгээ, хүүхдийн тэтгэмж, физик эмчилгээ, өмгөөлөгчийн цалин, тээврийн зардал гэх мэт гэмт хэргийн улмаас үүссэн бусад бүх хохирол орно.

Калифорни мужид хүчирхийлэл үйлдсэн иргэн бүр:

  • 30 хоног хоригдох
  • Өмч хөрөнгө, эрүүл мэндийн хохирлыг бүрэн барагдуулж, нөхөн төлбөр олгох
  • Хэрэгтэн гэмт хэргийн түүхэнд арилашгүй бүртгэлтэй болох
  • Галт зэвсэг эзэмших эрхээ хураалгах ялаар тус тус шийтгүүлдэг.

Харин Австралид гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнд:

  • Орон нутгийн шүүхээс 2,200 ам.долларын торгууль, тав хүртэлх жилийн хорих ял
  • Олуул бүлэглэн хохирогчийн биед гэмтэл учруулбал, орон нутгийн шүүхээс 2,200 ам.долларын торгууль, долоо хүртэлх жилийн хорих ял
  • Бие махбодод санаатайгаар ноцтой хохирол учруулж гэмтээвэл 25 хүртэлх жилийн хорих ял онооно
  • Санаатайгаар боомилж, зөвшөөрөлгүйгээр багалзуурдвал орон нутгийн шүүхээс 2 хүртэлх жилийн хорих ял эсвэл 11 мянган ам.долларын нөхөн төлбөр, аль эсвэл хоёул, дүүргийн шүүхээс 5 хүртэлх жилийн хорих ял онооно
  • 5 мянган долларын үнэ давсан өмч хөрөнгө санаатайгаар устгаж эвдэлбэл орон нутгийн шүүхээс хоёр хүртэлх жилийн хорих ял, 11 мянган ам.долларын нөхөн төлбөр оногдуулдаг байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

муухай харгис заваан залуу вэ хүүхнүүд минь энэ залуугаас хол явж үзээрэй яаж ч мэдэхээр юм байна хүчирхийлэгч шинжтэй

Зочин
Зочин

Uursduu ochij deeshee harj hevteed bhaar ta nariig naad ats chin yaj hundleh ve dee

Zochin
Zochin

Huuli tsagdaagihan anhaarlaa handuulj hariutslaga tootsoj ajillar hun bolohig setguulch todorhoi bichjee!!!!!hojim neg odor bas neg ailiin ohin ur arhichin araatan met eriin gart amia aldaj uchir bituuleg amia horolson bolj uldehvii.Erchuud min uuj uurlaj gemeen emegtei hund gar hureh erhee buu hetruuleech. Ali esvel hurj zoddog garin tasartal niigemd tustai heden sar jileer ajil hiilgeh huuli garaasai.arhichid huchirhiilegchidd huuli uilchilehgui bgaag anhaar

ХУЖАА
ХУЖАА

МОНГОЛ ЭР ХҮН ЧИГЧИЙ ХУРУУНААС ДОР ГЭДЭГ Ч ҮНЭН ҮГ ШҮҮ.

Mongol
Mongol

Iimerhuu hog shaaraas bolj bidnii ner hund emegteichuudiin dund unaj bga yum buh emegteichuudeese uuchlalt guiy

LOL
LOL

хажууд нь байсан юм уу хөгшөөн, яасан сайн мэдэж байх юм

монгол
монгол

энэ хүн ч яахав ийм гайнууд эрчүүд дэлхийгээр нэг харин монголыг онцлоод байгаа хүн л нэг биш

монгол
монгол

энэ хүн ч яахав ийм гай болсон нөхөд дэлхийгээр нэг харин монголыг онцлоод байгаа хүн л нэг биш

Зочин
Зочин

Ар өврийн хаалга авилгаар ийм хүмүүсийг давраагаад байгаа учир удаа дараа ийм үйлдэл гаргаад байгаа юм.Ийм нөхдүүд даварсаар хүний аминд хүрсэний дараа ниргэсэн хойно нь хашгирна гэгч болдог байхаа.

emegtei
emegtei

odoogin 30 aas deesh nasnii mongol erchvvd maani Ger bvliin tolowshol baihgui , het sogttolloo uuchih vedee bie zow awch ywah soel suraaguigees n shuud harj bolno, mun erchuud maan sogtuu vedee emegtei hvn gedeg utgaar n hvndlej chaddagui ,, omnoh hoidoh asuudal hudla yrij Hardah neriidleer Bainga Daramtah durtai baidag ,, tiimees HUULIIn baiguulag n shineer nemelt HUULI dvrem gargah tsag bolson shvv dee , jishee: emegtei hvniig vgeer gutaan doromjlohd Mongol emegteichuud nvde aniad zvger l ongoroodog , getel sogtuudaa Bagalzuurdah , hol gargiig hvrtel changa atgaj tsohih , tvlhej ungaaa iimerhvv asuudal deer hvrtel Setgel sanaaa ymar hetsvv baidag boloo , ergeed hairlah hvndleh setgel baihgui boldog ,, times Baga ch bolow ingej bolohgui gedeg utgaar Oilguuahin tuld ter Tsahim bugiwchig ogood tensen ogdog uu torguuli nohon tolbor setgel sanaani tolbor, gm olguulaj nohoj ogch baimaar ymaa

ivermectin stromectol scabies
ivermectin stromectol scabies

Propecia Conception

cheap price
cheap price

Cytotec Et Ivg Aidez Moi

Cialis
Cialis

Trusted Rx Pharmacy

Viagra
Viagra

Discount Fluoxetine Price Shop

Propecia
Propecia

comprar viagra

Priligy
Priligy

Taking Amoxicillin Betaseron

prednisone 6 day dose pack
prednisone 6 day dose pack

Amoxicillin Cat Germany

gabapentin 215
gabapentin 215

Levitra Foto

gabapentin davis pdf
gabapentin davis pdf

Cialis 5mg Tablets Australia

Waawka
Waawka

Энэ бандид дээрэлхүүлээд байхдаа яадгийн шууд зодолдоод дараа нь бүлээд алчих хэрэгтэй штээ

Холбоотой мэдээ

Back to top button