ШИМЭГЧИД: Зөвлөх нэрээр төрд “үүрлэсэн” өвгөчүүдийн зардлыг багасгая

-САЙД, УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС БУУГААД ЗӨВЛӨХ БОЛДОГ БИЧИГДЭЭГҮЙ ЖИШИГ-
С.Ламбаа Ерөнхийлөгчийн зөвлөхөөр, Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөх, Зам тээвэр, хөгжлийн сайдын зөвлөхөөр Ж.Бямбадорж, “УБТЗ” ХХН дээр Р.Раш, Т.Очирхүү ахлах зөвлөхөөр, Г.Бадарч Хөгжлийн банк, ХХААХҮЯ дамжин зөвлөхөөр, Н.Багабанди Оюутолгойн ТУЗ-д, Д.Дэмбэрэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд гэхчлэн эл жагсаалт хөвөрч өгнө. Энэ бол УИХ-ын гишүүн, сайд, том дарга хийсээр насыг элээсэн өвгөчүүлдээ улс төрийн намуудын гаргаж өгдөг албан тушаал.
Тэдний улс төрийн карейр хөөсөн байдлыг нам нь ойлгохдоо “Монголын төр энэ хүнд өртэй” гэж тусгаж авдаг. Нөгөө талаар эрхгүй ахмад насыг нь хүндлээд, шуудхан ажилгүй, гиюүрсэн байдал руу түлхэхгүй байх хүн ёс “зулгаадаг”. Ийм байдлаар тэдэнд зөвлөх, ТУЗ-ийн гишүүний суудал өгч, аль нэг яам, төрийн өмчит компаниас “шимэгчлэх” боломжийг нь гаргаж өгдөг билээ. Цалин нь ч өндөр. Дээрээс нь Ерөнхийлөгчийн зөвлөх, сайдын зөвлөх, ТӨХК-ийн захирлын зөвлөх гэсэн статусууд өөрөө том эрх мэдлийн цар хүрээг бий болгож өгдөг.
Олон нийтийн зүгээс тэдэнд албан тушаал өгдөг байдлыг “Тэдэнд нам нь өртэй болохоос биш төр өргүй” гэх эсрэгцүүлсэн утга хэлдэг. Сардаа гар дээрээ 1 сая гаруй төгрөгийн цалин авдаг эдгээр эрхмүүд чухам юу хийдэг вэ. Тэдний зөвлөгөө сууриараа гол дүрүүддээ үнэхээр хэрэг болдог уу гэх асуулт нь шударга бусдуу хариулттай. Ихэнх нь зөвлөгөөг нь авъя гэхээсээ илүү төрөөс хэдэн төгрөгөөр цалинжуулах дүрмийн бус үүрэгт захирагддаг.
“ЦАЛИНТАЙ БАЙЛГАХЫН ТУЛД Л ӨВГӨЧҮҮДИЙГ ЗӨВЛӨХ ХИЙЛГЭЖ БАЙГАА”
Саарал ордонд насаараа тухалсан Ц.Нямдорж саяхан долоон сар зөвлөх нэрээр ажиллаад, Засгийн газар луу шилжив. Д.Лүндээжанцан зөвлөхийн тухайд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр гол бичиг цаасны ажлыг нь нухалсан, ер нь л тулхтай хүн. Ц.Нямдоржоос ч Д.Лүндээжанцанаас ч тэр эдүгээ аймшигтай их хувийн шунал гарахгүй гэх сайн “зөгнөлтэй”. Гэхдээ үр ач нараа тойруулан, амар тайван сууж, залуустаа халаа балаагаа шилжүүлчих насан дээрээ тэд юу дутлаа гэж зөвлөхийн суудлаас зуурдаг нь асар сонирхолтой.
Нэгэн цагт УБТЗ-ын даргаар ажиллаж, сайдын албан тушаал эрхэлж явсан явсан Р.Раш, Т.Очирхүү нарыг бол хөшигний ард “Цалинтай байлгахын тулд л өвгөчүүдийг зөвлөх хийлгэж байгаа” гэж ярьцгаадаг нь нууц биш. ОХУ-тай хамтарсан хувь эзэмшдэг энэ том байгууллагын төлөө жинхэнэ социалист үед ажиллаж явсан өвгөчүүл юу хийж яваа гэдэг нь сонин.
Шилэн Б.Цогтгэрэл нар ОХУ-аас актлагдсан вагон оруулж ирсэн хийгээд, Д.Жигжиднямаагийн хар мянган хууль зөрчсөн үйлдлүүдэд тэд юу зөвлөсөн болов. Сард авдаг хэдэн төгрөгөө бодоод, удирдлагуудынх нь хийдэг олон буруу үйлдэлд юм дуугарахгүй явдаг уу. Үнэндээ тэдний оронд транзит тээврээ хөгжүүлчих амбицтай хоёр сайн залуу томилоход эдийн засгийн үр өгөөж нь хэрхэн гарах нь ч тодорхой. Тэд халамжийн бодлогоор “УБТЗ” ХХН-д зөвлөх хийж, нийтийн эрх ашиг зөрчигдсөн олон асуудал дээр үл дуугарч, амиа хоохойлж суугаа нь үнэн билээ.
ХЭҮК-ын дарга асан Ж.Бямбадорж гэх цайлган хайлган хүнийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар зөвлөхөөр татаж, насаараа шахам парламентад суусан Д.Дэмбэрэлийг цалинтай байлгахын тулд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллуулах зэргээр нам нь тал засаастай.

-ЗӨВЛӨДӨГ ҮҮ, ОГТ ХЭРЭГ БОЛДОГГҮЙ ОРОН ТОО ЮУ-
Хөшигний ар дахь зөвлөхийн талаарх яриа. “Салбартаа насаараа ажилласан ахмад хүнийг мэргэжлийн суурь зөвлөгөө өгч чадна гэж бодоод, зөвлөхөөрөө урьсан. Гэтэл сайддаа бодлогын асуудлууд дээр огт зөвлөхгүй мөртлөө сайдын зөвлөхийнхөө хувиар байгууллага доторх томилгоо, элдэв ахуйн ажлуудад маш их оролцсон.
Ажилтнууд зөвлөх болохоор нь элдэв лобби, хувийн агуулгуудад нь юм хэлж чадахгүй байхаар нь чөлөөлсөн”. Энэ бол ихэнх зөвлөхүүдийн өнгө төрхийг энгийнээр илчилсэн яриа. Байгууллагын хамгийн том удирдлагад нь зөвлөдөг хүн хувийн ажил, агуулга ярихад дотроо дургүй ч доод аппарат нь дагахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг. Чухам ийм боломж одоог хүртэл байгаа учраас л өнөөдөр зөвлөхийн орон тоо үнэтэй байгаа юм.
Үнэндээ Хөдөө аж ахуйн салбар асар хурдан дэлхийн жишигт нийцэх амбицаар хөгжих хэрэгтэй байхад социализмын үеийн төлөвлөгөө боловсруулалт дээр гаршсан улсууд сайддаа ямар зөвлөгөө өгч чадах юм. Энэ чиглэлд ажиллаж байсан туршлага нь асар их хоцрогдсон. Гэвч тэр үзлээ зөв гэж харсаар яваа хүнээс 21-р зууны хөгжлийн чиг хандлага дээр чиглүүлэг авна гэдэг өөрөө асар логик муутай.
Энэ мэтээр дэд сайд, агентлагийн дэд дарга, зөвлөхүүд зэрэг төр дэх асар олон хэрэггүй мөртлөө өндөр зардалтай албан тушаалууд байна. Үүнийг цар тахлын үеийн эмзэг эдийн засагтай нүүр тулж буй шинэ Засгийн газар анхаараасай. Яг зоригтой шийдвэр гаргаад, ТӨХК, агентлаг, яамд, хот, дүүргийн засаг даргын дэргэд буй зөвлөхүүдийн тоо, тэдгээрт гаргадаг төсөв санхүүг хумиасай.
ӨМНӨХ КОНТЕНТ| ТӨСВӨӨС ШИМЭГСЭД: Дэд сайд, агентлагийн дэд даргын орон тоог таная

ЭНД ДАРЖ уншина уу.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Раш сардаа 1 сая хол давуулж авдаг
Бямбадорж ХЭҮК даргаа өгаад зөвлөх болчихсон юм уу. Тэтгэвэртээ суух хэрэгтэй
Uursdiiguu uls orond hergtei gj bdood bgaa l da chaavaas ug ni hreg blon l do vzsen harsan zvil ni ghdee odoo veiin zaluusiin setghvig gvitsehgui gdgee oilgbol
Эд нар чинь . Нямдорж шиг сайд болохоор ээлжээ хүлээж суугаа хүмүүс.
Эд нар өөрсдөө л баяжсан одоо тэр найрамдалд бас түвшин гэж 20 гаруй жил захирал хийсэн хамаг газрыг нь зарж баяжсан авгай хэсгийн дарга хийж хууль зөрчиж байна шалгаачээ
АН д Ламбаа,МАН д Багаа гэж онгорхой нүх л олдвол ороод байдаг өвгөчүүл байнаа
Гай болсон новшнууд. Идэж ууж ханахгүй бирд болсон
Ханаж цадахаа мэддэггүй нэг төрлийн өвчин байдаг гэсэнш дээ. Эд чинь бүгд тийм өвчтэй юм биш үү. Зөвлөх болгох биш эмчлүүлэх хэрэгтэй.Багаа маань млнгол улсаа бодоод больчихож чадахгүй л юм даа.Зарим нь бүр залуу авгай авсан дуулддаг шүү.
Бүлэглэлийн эсрэг хууль баталж иргэдийн татварыг хэмнэ. Ач зээгээ харах бололцоо олго. Үр хүүхдүүд нь аавыгаа харах бололцоо олго.
Amerik hyatad oros 70 80 tai humuuseer udirduulaad hotsrogdood hugjihgui bgaa um bna l daa mongol zaluu humuuseer udirduulaad delhiid terguulj bgaa um bna l daa hutsna biz
Amerik hyatad oros 70 80 tai humuuseer udirduulaad hotsrogdood hugjihgui bgaa um bna l daa mongol zaluu humuuseer udirduulaad delhiid terguulj bgaa um bna l daa hutsna biz
УИХ дарга бсан Дэмбэрэл, гишүүн байсан Очирхүү, Рааш, Ламбаа, Бямбадорж, Лүндээжанцан, ерөнхийлөгч байсан Багабанди бүгд л 70 наснаас дээш гарсан Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хууль, тэтгэвэрийн хуулийн заалтаар төрд ажиллах насны хязгаар нь хэтэрсэн хүмүүс байх юм юу дутсан гэж ингэж хойч үедээ бас улс эх орны хөгжилд чөдөр дарамт болж явдаг байна аа, улсаас хангалттай хангамж дэмжлэг сайн сайхан зүйлсийг нь сорчилж авсан хүмүүс шүү дээ хэлэх үг ч олдохгүй байна
ГЭРТЭЭ СУУЦГАА. УДАХГҮЙ ҮХНЭ ШҮҮ ДЭЭ. ҮР ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ АМАР
Санал 1 байна
Яасан ч олон зөвлөхтэй юм.ийм олон зөвлөхтэй байснаараа монгол улс хөнжмөөр юм.гэтэл эсрэгээрээ.эд нар чинь буруу зөвлөөд бгаа юм бишүү.тэтгэвэр бас авна.тэгээд зөвлөхийн цалин авна. Буруу зөвлөөд бгаа энэ хүмүүсийг боливол яасийм дээ.нөхөр дарга нараа.зөвлөхгүйгээр ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүмүүст нь зайгаа тавьж өгөөсэй
Цэвээнжав гэж 70 настай өвгөн эдийн засгийн мэдлэггүй, улс төрчийн арга барилаар даатгалын салбарыг яаж дориотуулахыг үзүүлж байна.
Энэ хүний оронд даатгалын зах зээлийг дэлхийн түвшинд хүргэх боловсролтой залуус зөндөө байна.
Энэ хүнтэй цуг Энхтайван гэж бас нэг өвгөн хамтарч ажиллаж байгаа болоогүй. Энэ 2-оос даатгалын салбарын залуус яаж элийрч балайрахыг нь хараад гайхаж сууна. СЗХ нь намын өвгөчүүл гээд мэдсэн ч мэдээгүй царайлах.
Энэ зүйтэй юу?
Тэд аль хэдийн тэтгэвэртээ гарсан хүмүүс, одоо болиулмаар байна
Үнэн шуналтай золигийн өвгөчүүд юмдаа.Одоо гэртээ суусан нь дээрээ ЁС аа
Ц.Нямдоржийн байнгын зөвлөх хийж явдаг О.Шаалуу гэж нэг өвгөн бий,одоо 70 гарсан настай ч Нямкаг хаана л сайд дарга болно тэр газарт нь л зөвлөх болчихсон тууж явдаг нөхөр дөө. Бодвол Нямкаг Ерөнхий сайдын зөвлөх байхад нь бас л зөвлөхийн зөвлөх хийж байсан байх даа, ккк. Одоо ч баталгаатай ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Нямдоржийн зөвлөх гээд л нэг өдөр гараад ирнэ дээ, хараарай.
Багасгах биш ээ тэтгэвэртэй суу чадахгүй бол шоронд суу ард түмэн өргүй харинч шүүхдвэл авалгатай
ҮНЭХЭЭР ЭНЭ ТӨГФӨГҮҮД БОЛ ШИМЭГЧИД ӨН. ҮХСЭН БАЛУУГАА ЗӨВЛӨХ ВЭДЭЭ. ЭНЭ АСУУДЛЫГ ОЮУНЭРДЭНЭ АНХААРЧ ТӨРИЙН АЛБАГ ЧАДАВХИЖУУЛАХ, ЗАРДАЛ ХЭМНЭХТЭЙ УЯЛДУУЛЖ АВЧ ҮЗЭЭРЭЙ
ЗА ХҮҮХДҮҮД МИНЬ ЗҮГЭЭР ГЭРТЭЭ СУУЖ ЧАДАХГҮЙ АМЬСГАЛ ХУААТЛАА БИД ТА БҮХНИЙХЭЭ ТАТВАРЫН ОРЛОГООС ШИМЖ БАЙГААД Л ЭЦСИЙН АМЬСГАЛАА ХУРААНА ДАА ХҮҮХДҮҮД МИНЬ. ГЭРТЭЭ ҮР АЧ НАРАА ТОЙРУУЛЖ СУУСНААС СУРСАН ЗАНГААРАА БАГА Ч БОЛОВ ХУЛГАЙЛЖ ШИМЖ БАЙХГҮЙ БОЛ СЭТГЭЛ ЕРӨӨСӨӨ ТОГТОХГҮЙ ЮМДАА.
ТА НАРЫГАА ХҮНДЭЛЖ ХАРИУ УЧИРЛАСАН:
БАГАБАНДИ, ДЭМБЭРЭЛ, БЯМБАДОРЖ, РААШ, оЧИРХҮҮ, ЛАМБАА, ЛҮНДЭЭЖАНЦАН НАР, МӨН ШИМЭЛТ БАГДААД САЯХАН САЙД БОЛСОН НЯМДОРЖ ӨВГӨН НАР НЬ
ОВООЛСОН БААСНУУД
Ene s#a naraar zewluulheer ard n yu bolohu manan jin naanjin bn ezwel ed zewlej bga bol ed nariig tawiad eersdee ogtcor zewlegee awj bga humuus n zewlegee awj baij yah hariya yam garzraa udirddag ym ed nargui chadahgui darga nar n zewlehuuddee mestee egee olon hun tcalinjuulaj chadahgui ard tumen
Ene s#a naraar zewluulheer ard n yu bolohu manan jin naanjin bn ezwel ed zewlej bga bol ed nariig tawiad eersdee ogtcor zewlegee awj bga humuus n zewlegee awj baij yah hariya yam garzraa udirddag ym ed nargui chadahgui darga nar n zewlehuuddee mestee egee olon hun tcalinjuulaj chadahgui ard tumen
Erdenet uildver-s ter Badamsuren gej shimegchiig zailuulaach ee yaraltai
төрийн албанд ийм асуудал мааш их Академид судлаач эрдэмтэн Сайдын зөвлөх гээд л давхар цалин авдаг
Unen hellee.
Urij ajilaalaad bgaan bishuu
Ёстой зөв өнцөг хөндсөн байна. Зөвлөхүүдийн асуудлыг шигшээд харвал асар их өргүй зардал гарч ирнэ. Залуу, зөвлөх юм юу ч байхгүй зөвлөхүүд бий. Улсын мөнгө цуслаад ордонд хор найруулж хэвтдэг.
ОЮУ ТОЛГОЙН ХУВЬД ГАДААДЫН САЙН ЗӨВЛӨХ АВЧИРЧ АЖИЛЛУУЛБАЛ ЯАСАН ЮМ БЭ? ТУЗын 3 Ямарч хэрэг алга Ёстой таарсан амьгүй албатууд байна. Элбэгдорж заваан ажлаа удирдуулахын тулд гадны зөвлөх авчирч асар их цалин өгч туулсан байдаг . Бидэнд Оюу толгойн асуудлыг маш зөв зохицуулах үүрэг оногдоод байна.
САЙД шууд хэсгийн ахлагчидтайгаа харьцчих хэрэгтэй байнаа. ТЭРГҮҮН ДЭД сайд, Дэд сайд, түүний туслах, Төрийн нарийн бичгийн даога, туслах гээд Манжин татах гэж буй мэт олон орон тоог цэгцэлж Хэмнэсэн мөнгөө ард иргэдийн Эрүүл мэнлэд зориулъя аа
Ханаж цадахаа мэдэхгүй хачиг хувалзнуудыг зайлуулж шинэ үеэ гаргая. 30 жил төрөөс идлээ болоогүй юу. Өвгөчүүл тбрөөс зайлья
Эд нар зөвлөх нэртэй л болохоос биш хийсэн юм байхгүйш дээ.З.Т.Сайд Л Халтар Бямбадоржоор яадаг байнаа ТЗ ЫН.а. ч байхгүй хүнээр
Академичид цалинтай, тэтгэвэртэй шу-ны хөгжлийн саад бул хар чулуунууд
зүгээр л зайлуул
MANAN MANDTU GAI
Эд нараас өдийг хүртэл яаж улс ороноо дампууруулж яаж баригдахгүй идэж уух вэ гэдэг дээр л зөвөлгөө авахгээгүй юм бол өөр юугаа зөвлүүлэх гэж зөвлөх нэрээр хоол өгөөд байлгаад бдаг бнаа. Үхэн үхтлээ улсаас мөлжиж сорж амьдрах гэсэн үхэж өгдөггүй хэдэн өвөгчүүд бнаа бна хаана ч гэсэн.
Энэ зөвлөх нэрээр шимэгчлэн амьдардаг хүмүүс их сургуулиудад маш их байдаг, Тэтгэвэрт гарчихаад зөвлөх профессор гээд салбар, тэнхимд сул цалин аваад, залуу багш нарын цагаас хумслаад тэтгэвэр дээрээ нэмэлт орлого олоод сууж байдаг, Оюутан төлбөрийн чадамжгүй, сургуулиудад санхүүгийн проблeм үүссэн ийм үeд зөвлөх гэсэн орон тоо, зарим гэрээт, гэрээт ахмад багш нараас салах хэрэгтэй, их сургуулиудад профессорын баг, тэнхим, салбарт зөвлөх нэртэй өчнөөн хүмүүс зүгээр цалин аваад төрийн албан хаагчдын, сургуулийн удирдах ажилтны тоог ихэсгээд сууж байдаг. Зөвлөх чадваргүй, зөвлүүлэх шаардлага ч байхгүй байхад ЗӨВЛӨХ нэрээр цалин аваад байгаа ужe тэтгэвэрт гарсан гаруудаас салах хэрэгтэй, хатуу карантины үед өнөө зөвлөх нэртэй өвөө, эмээ нар сургууль дээр компьютер ток ашиглаад сууж д байдаг.
Өвгөчүүлээ одоо болио. Та нараар одоо дутахгүй. Та нарын үёийн туршлага ул болсон.
Ингэж өөрийг нь хоолонд хүрэгсэн хүнээ төрийн мөнгөөр угжих хэрэггүй баймаар хамаг идэж уух төрөөс луйвардах аргаа зааж өгсөн хүнээ шууд хөөж чадахгүй байгаа бол хууль гаргаад мөрдөөд явбал халгүй биз дээ би таныг дэргэдээ байлгамаар байвч хууль зөвшөөрөхгүй байна би таныг хувиасаа цалинжуулж чадахгүй гээд хэлчихэд болно
Энэ зураг нь байгаа өвгөчүүд бүгд л албан тушаалтай,мэдээлэлд ойр байснаа ашиглан хангалттай хулгай хийсэн гарууд шүү.Эдний нүгэл барагдахгүй.Наад Нямдорж гээд нэг хүйтэн царайтай удам муутай хар өвгөн чинь одоо ЗГ-т ард түмний баялгийг авилгаар наймаалсан хулгай булхайгаа булж баллах гэсэн намын онцгой томилолттой орж тухаллаа.Наад бузар хар мөртийг чинь огцруулахгүй бол амилсан буг чөтгөр юу ч хийж чадна.Энэ өвгөчүүл чинь цадаж ханадаггүй өвчин тусчихсан юм бол ард түмнээс хандив цуглуулаад ч болов ихээхэн хоолны нөөц бэлтгэж өгөөд төрөөс яаралтай холдуулаач.Үнэхээр зэвүү хүрэх юм энэ чөтгөр шулмас шиг бузар өвгөдийг харахаар.
Одоогийн төр баригч нар тухайн үедээ энэ хөгшчүүлийн ЦҮНК баригч байсан учраас хариу барьж байна даа. Үнэндээ МАН, АН ч бай ялгаагүй, төсөвийн мөнгө хэмнэнэ гэж байхгүй. ХЭН өрөнд орж байгааг ч анзаарахгүй дээ. ЦААШИД нам гэж бүлэглэлийг төр бариулж л байвал энэ тогтолцоог өөрчлөгдөхгүй
Нээрээ арай юм аа тэр найрамдалд түвшин гэж авгай буцаад оччихсон байна гэнэ яасан ханадаггүй шунал вэ найрамдалын газрыг бүгдийг нь зарж идэж баяжсан
энэ нохойнуудаар яанам бэ
Энэ мангас шиг өвгөдийг үр хүүхдүүд нь ач зээ нар нь ичдэггүй юм байхпаа.Тэр ҮХ-иын цэц гэж нэг заваан газөр бхс бхйна.Бас баахан гасаараа төрөөс хумсалж зөөсөн зөнөг өвгөд эмгэд үүрлэсэн муурай газар.
Улсаараа халамжын орон болсон,хөгшчүүлийн зөвлөх гэдэг чинь нэг янзын халамж шүүдээ,нэртэйгээр нь насан туршын халамж гээд хуульчилмаар юмдаа,цаадуул чинь ичихгүй инээд алдаад л гар сарвайцгаанадаа
Монголыг мөлжиж идсэн алтан үеийн авигачдын гол төлөөллийнхний зураг байна.Муруй амт Сугар,балин хамарт гээд өөр олон мундаг авилгачид ч байгаа. Эдний үеийн авилгачид чинь сүргээрээ юм шүү дээ.Ёстой нөгөө царцааны нүүдэл шиг монголыг цөлмөөд ард түмнийг туйлдуулаад өнгөрсөн хар үеийн төлөөллийнхбн байна.
Зөвлөхгүйгээр одооны залуус ажил хийж чадахуу