УЛС ТӨР

ТӨСВӨӨС ШИМЭГСЭД: Дэд сайд, агентлагийн дэд даргын орон тоог таная

УИХ-ын сонгуульд ялсан намын нэг том зовлон нь томчуудаа дагаж, сонгуульд нь хамаг байдгаа зориулсан залуу, идэр үеийнхнээ дэмжих, гишүүд сайд нар нь ах дүү хамаатан саднаа ажилд оруулах, цүнх баригчдаа албан тушаалаар тэтгэх гэж улайрдаг явдал. Бүр намын генсекээсээ төрийн ажилд томилогдох бичиг цохуулаад очдог тохиолдол ч бий.

Ийм завхарсан үйлдлүүд тэлсээр төрд ажиллагсдын орон тоо улам бүр тэлж, тэр хэрээрээ төсвийн ачаалал данхайсаар. Хэн нэг этгээдийг ажилтай байлгахын тулд орон тоог жилийн жилд дураараа зохиодог ч газар авсан. Тэдгээрээс хамгийн хортой нь, дэд сайд, агентлагийн дэд дарга нарын орон тоо.

-СҮ.БАТБОЛДООР ЭХЭЛСЭН ДЭД САЙДЫН ОРОН ТОО -

Дэд сайдын орон тоог анх МАХН-ын даргаа Н.Энхбаяр гаргаж, С.Батболдын үеийн хэдэн залууст улс төрд амьдрах орон зай гаргаж өгсөн түүхтэй. Хаан заан шиг дураараа явсан Н.Энхбаярт “Наад залуус тань эргээд чамайг тонгорно доо” гэж нэг ахмад гишүүн хэлж байсан гэдэг. Яг л хэлснээр нь тэд эврээ ургахаар эхээ мөргөж, үүнээс хойш дэд сайд гэж халахад бэрхтэй шүүмжлэл дагуулсан албан тушаал үүссэн байдаг.

Дэд сайд нь төсвөөс 1 тэрбум гаруй төгрөгийн цалин авч, гар утасны хэрэглээ, автомашин, туслах, жолоочийн хангамж эдэлдэг. За, тэгээд томилолтын зардлаас өгсүүлээд явж өгнө. Засгийн газар бүрдэх бүрд дэд сайдын орон тоо байнга шүүмжлэгддэг. Гэвч сонгуульд намын мандатаас жийгдсэн, сайдын суудлаас анигдсан хүмүүст тал засах замаар дэд сайдын албан тушаалыг бэлэглэж ирсэн. Сайдаа орлох үүрэгтэй “мануухай” маягийн хийх ажил багатай эл албан ковидын хүнд үед үнэхээр хэрэггүй юм.

ОГТ ХЭРЭГГҮЙ АГЕНТЛАГИЙН ДЭД ДАРГЫН СУУДАЛ

Төрийн ихэнх агентлагууд дэд даргатай. Тэд бас л даргын дайтай эрх ямба эдлэх бөгөөд үүдэндээ туслах суулгаж, ордноор цүнх барин хэсээстэй улс томилогддог. Мөн л сонгуулиар том даргадаа идэвхтэй ажилласан, нам дагасан хүмүүс ийм албанд томилогддог бичигдээгүй хуультай. Нэгэн үес 100-аас доош хүнтэй агентлагт дэд дарга томилохыг хориглох асуудал яригдаж байв.

Гэвч 30 хүнтэй агентлаг ч зуун ямаанд 60 ухнын үлгэрээр дэд даргын орон тоогоо хэвээр хадгалж үлдсэн. Угаасаа эдүгээ яамдынхаа бодлогын хэрэгжилтийг хангах учиртай ихэнх агентлагууд өнөөдөр оршин байгаа нь мэдэгдэхгүй, амь голгүй шахам байдлаар төсвөөс зулгааж суугаа. Агентлагийн дарга нар олон нийтэд ч, хэвлэлийнхэнд ч танигдаж амжихгүй байсаар албанаасаа буух нь асар их. УИХ-ын гишүүд, сайд нарт тал зассан, нэг л том цүнх барьсан үндсэн дарга нараа сайн хариуцлагажуулахад л болох асуудал. Тэдэнд дэд даргын хэрэг үнэндээ үгүй юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Эдийн засгийн ийм хүнд үед хийсэн ажилгүй шахам сууж байгаад улсын төсвөөс цалинждаг энэ мэт дарганцарын армийг хүчтэй халах хэрэгтэй. Шинэ Ерөнхий сайд нь үнэхээр зоригтой ажиллаж чадах юм бол олон нийт ч эл үйлдлийг нь алга ташин хүлээж авна. Аль нэг хувийн хэвшлийн арайхийж төлж буй татвараар огт ажил хийдэггүй албан тушаалтнууд цалинжаад явж буй нь өөрөө шударга бус тогтолцоо юм. Энэ мэт төрийн албанд буй шударга бус тогтолцоогоо шинэ Ерөнхий сайд өөрчлөөсэй. Их ч зүйл хүлээж байна, Ерөнхий сайдаас.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-28 10:15

Юун танах. Одоо ахиад 2нам шинээр байгуулах гэж байна цаана чинь

Зочин-2
Зочин-2
2021-01-28 10:48

Улс орны хүнд үед шадар, дэд сайдуудын орон тоо хэрэггүй ээ. Хийж чаддагт нь ажлыг нь өг. Жинхэнэ сайдууд чинь ажил хийдэггүй, нэр төрөөрөө бамбай барьж зөвхөн гарын үсэг зурж тууз хайчлах үүрэг гүйцэтгэдэг. Хэмнэсэн төсвөөсөө тэтгэврийн хөгшчүүлийн амьдр�##�д нэмэр болгох хэд гурван мөнгө нь хэрэгтэй баймаар.

Зочин
Зочин
2021-01-28 13:03

ХЗДХЯ ны харьяа газар байгууллагуудын дэд даргын орон тоо 2-3 байнаа шүү танах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-01-28 15:33

zoshin
yam,agentlag,busad bukh gazriin ded darga, orlogchiin orrn toog hasah heregtei dee

Итгэсэн дэмжсэн
Итгэсэн дэмжсэн
2021-01-28 15:43

дэд дарга, даргуудад мерит тогтолцоо үйлчилдэггүй. дунд доод шатны хүмүүсийг мөн адил танил т�##�аар бүрдүүлдэг төрийн хүний нөөцийн тогтолцоонд байгаа сул т�##�

Зочин
Зочин
2021-01-28 16:34

хайран мөнгө цүнх баригчдын болон сонгуульд нь хандив өгсөн нохойны шагн�##�ын сууд�##� бас энэ төрийн өмчит компаниудын олон хэрэггүй орлогч захирлууд

Зочин
Зочин
2021-01-28 17:34

Төрийн өмчийн компаниудын дэд, орлогч тоогоо �##�дсан шүү.

Зочин
Зочин
2021-01-28 18:45

eronhii said zorigtoihon shiidchiheesi

Зочин
Зочин
2021-01-28 19:23

Агентлагийн тухай хуулинд нэгээс ихгүй дэд даргатай байна гэж заасан байдаг, гэтэл Эрүүл мэндийн даатг�##�ын агентлаг гэж хоёр ч дэд даргатай агентлаг байна. Байж л байг уу?

Jiriin mongol irgen.
Jiriin mongol irgen.
2021-01-28 22:03

Цахим яам байгуулагдахад төрийн нүсэр хэрэггүй орон тоо аажимдаа хумигдаж төрийн байгууллагын цомхон бүтээмжтэй бүтэц үүснэ биздээ.

Намын гишүүн
Намын гишүүн
2021-01-29 08:00

Оюунэрдэнэ минь одоо МАН н даргын ажлаа яар�##�тай ав. Тэгэхгүй бол ажил чинь явахгүй. Хүүхэлдэй болно.

Сэтгүүлчид
Сэтгүүлчид
2021-02-02 14:18

Мядагбадамын гол агуулга нь зөв боловч яам, агентлагийн дэд дарга нарын т�##�аар тодорхой суд�##�гааны үндсэн дээр тоотой нь бичиж, хичнээн тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах тухай зоригтой бичих хэрэгтэй. Бичээд зогсохгүй ТВ-ээр нэвтрүүлэг хийж, ард түмний тэмцлийн нэг асууд�##� болгох хэрэгтэй бус уу ? Ийм нийтлэл бол хаа сайгүй байдаг шүү дээ.

Иргэн
Иргэн
2021-02-02 18:15

Яг ЗӨВ. Дэд сайд, дэд дарга, Төрийн нарийн бичгийн дарга бүгд хэрэггүй л дээ. Ерөнхий сайд та төрийн �##�баны хэт их орон тоог цөөлөх хэрэгтэй байна. Жишээ нь БГД ийн татвараар ороод үзээрэй. Ярайт�##� нэг эгнээгээр цуваад суучихсан байцаагч нар. Тэр газарт орж байгаа нэг ч хүн �##�гаа. Өдөржин компьютерээ ширтсэн хүүхнүүд. Одоо бүх зүйлийг шивээд л явуулчихдаг болсонийг мэдээгүй юм байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button