НИЙГЭМ
БЗД-ийн нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс хэвийн ажиллаж байна

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг өнөөдөр /2021.02.03/-өөс эхлэн хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлж буй талаар тус дүүргийн Онцгой комиссоос мэдээлсэн.
Үйл ажиллагаагаа нээж байгаатай холбоотойгоор ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийсэн тухай холбогдох албаныхан онцолж байна.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын хамгийн том голомт үүссэн учир үйл ажиллагааг нэг сарын турш зогсоож, өвчтнүүдийг шилжүүлэн ажилласан билээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.