НИЙГЭМ

ЭМЯ хөл хорио тогтоох талаар УОК-т санал оруулж, Засгийн газар шийдвэрлэнэ

Өчигдөр /2021.02.02/ Улсын онцгой комисс 10 хоногийн турш хөл хорио тогтоох саналаар таван цагийн турш хуралдсан ч нэгдсэн шийдвэрт хүрээгүй. Иймд өнөөдөр уг асуудлаар дахин хуралдах юм.

Харин өнөөдрийн УОК-ын хуралдаанд ЭМЯ-наас дахин боловсруулсан саналаа оруулах бөгөөд уг томъёолол дээр Улсын онцгой комисс хэлэлцэх юм. Ингээд нэгдсэн саналаа Засгийн газарт хүргүүлж, Засгийн газар эцэслэсэн шийдвэрийг гаргана.

Яг одоо УОК хуралдаагүй, Засгийн газар 08.00 цагаас эхлэн эхэнд нь хуралдаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button