НИЙГЭМ

"НӨАТ-аас иргэдэд очих 2 хувийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана”

Өнөөдөр /2021.02.03/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар НӨАТ-ын сугалааны тохирол явагддаг үйл явцад хяналт шалгалт хийсэн талаар мэдээллээ.

Ингэхэд ямар нэг зөрчил илрээгүй байна. Үүний дараа НӨАТ-д холбогдох албан ажилтнууд өөрсдөдөө давуу эрх олгон сугалаа хожсон тохиолдол байгаа эсэхийг шалгахад мөн ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Цаашид ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалааг явуулахаа зогсоох, харин НӨАТ-ын шимтгэлээс иргэдэд буцан очих 2  хувийг нэмэгдүүлэх чиглэлд санал гаргаж ажиллах юм байна. Харин хэдэн хувь болгох санал хүргүүлэхээ тогтоогоогүй бөгөөд холбогдох эдийн засгийн тооцоо, судалгаануудыг хийгээд байгаа аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
BGYUJKH,KNG
BGYUJKH,KNG
2 сар 3, 2021 17:36

10%

Холбоотой мэдээ

Back to top button