ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: “Монгол шир” компаниас 18, "Амгалан” амаржихаас хоёр, нийт 31 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2021 оны хоёрдугаар сарын 03-нд  вирус судлалын лабораториудад нийт 16960 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнд коронавирус илэрлээ.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлоор тусгаарлагдсан ойрын хавьтлуудаас илэрлээ. Мөн хоёр том голомт үүслээ. “Монгол шир” ХХК-тай холбоотой халдвар. Тус компанийн нэг ажилтан хоёрдугаар сарын 01-нд ХӨСҮТ-д онош батлагдаж орж ирсэн. Ингээд тус компанийн нийт 72 ажилтанд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ.

Мөн Нийслэлийн “Амгалан” амаржих газарт өглөө үүрээр батлагдлаа. 234 хүний шинжилгээ хийхэд 2 хүнээс коронавирус илэрлээ. Нэг нь амаржих газрын ажилтан. Нөгөөх нь төрсөн эмэгтэй байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button