НИЙГЭМ

II сард Сөүл рүү нэмэлт нэг нислэг үйлдэхээр боллоо

Гадаад харилцааны яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын дарга бөгөөд Шадар сайд С.Амарсайханы шийдвэрээр БНСУ-ын Сөүл хот руу 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр тусгай үүргийн нэмэлт нэг удаагийн нислэг хийхээр шийдвэрлэлээ.

map болон "гадаадхарилцааныяам 2021 оны 2 дугаар сард телевлеж буи нислэгууд /160/ /160/ 1.сеул 02.03 солонгос 2.токио -02.10 япон 3.сеул- -02.19 солонгос истанбул 02.24 турк /250/ /250/ 5.сеул -02.26 солонгос /250/ зорчигч: 1070" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Уг нислэгээр зөвхөн БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 250 гаруй иргэнийг татан авах бөгөөд ингэснээр хоёрдугаар сард нийт 5 удаагийн нислэгээр гадаадаас 1070 орчим иргэнийг эх оронд нь ирүүлнэ.

ГХЯ-ны зүгээс цаашид тусгай үүргийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, тогтмол нислэгийн хуваарийг сар, улирлаар гаргах төлөвлөгөөний төслийг боловсруулж байгаа болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button