Нийгмийн

Б.Ундармааг хорих эсэхийг шийдэх шүүх хурал эхэллээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэж, Дээд шүүхээр хэлэлцэж эхэллээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн анхан шатны шүүхээс буруутгагдаж, 2.6 жилийн хорих сонссон Б.Ундармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан.

Улмаар өнгөрсөн аравдугаар сарын 22-нд давж заалдах шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгож, СУЛЛАХ шийдвэр гаргасан байдаг.

Бүхэл бүтэн ард түмнээс мандат авсан, Үндсэн хуулиар бүрэн эрх нь баталгаажсан УИХ-ын гишүүн албан тушаалаа урвуулсан асуудлыг шүүхээс “зөөллөж”, “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзсэн” гэх тайлбар өгсөнд олон нийт ч нэлээд бухимдсан.

Тиймээс Нийслэлийн прокуророос оноохоор төлөвлөсөн ялыг нь хэрэгсэхгүй болгосон Давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл прокурор эсэргүүцэл бичих хуулийн заалттай юм.

Нийслэлийн прокурорын газраас түүний нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-02-05 14:22

бүх хөрөнгийг нь хурааж, иргэдэд өг эсвэл НД-ын санд бүрэн төвлөрүүлж иргэдийг ачаанаас хөнгөл

zochin
zochin
2021-02-05 18:44

buh hurungiig ni huraaj niigmiin daatgalf butsaaj ug

Зочин
Зочин
2021-02-05 19:39

Хөрөнгийг нь хурааж төлүүлээчээ.Шүүх гэж байна уу?

D Lkhagvadopj
D Lkhagvadopj
2021-02-06 17:07

Цагаан сараар ах дүүдээ билэг өгвөл короно билэглэн гээд байх юм УИХ ын дарга Баянхонгорд билэг тусламж биш короно таraaжээ би энгэж ойлгов �##�ь эсвэл дарга нарт үйлчлэхгүй хара�##� зан�##�хийлд үү

Холбоотой мэдээ

Back to top button