Нийгмийн

ДЭЭД ШҮҮХ: УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг сулласан нь буруу гэж үзлээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэж, Дээд шүүхээр хэлэлцлээ. Улмаар Давж заалдах шатны магадлалын хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр Давж заалдах шатны шүүхэд буцаалаа.

Өөрөөр хэлбэл Дээд шүүх Б.Ундармааг сулласан нь буруу гэж үзлээ. Гэхдээ таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөөгүй бөгөөд Б.Ундармаа гадуур байхдаа Давж заалдах шатны шүүхээр дахин шүүгдэх нь.

УИХ-ын гишүүн байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн анхан шатны шүүхээс буруутгагдаж, 2.6 жилийн хорих сонссон Б.Ундармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан.

Улмаар өнгөрсөн аравдугаар сарын 22-нд давж заалдах шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгож, СУЛЛАХ шийдвэр гаргасан байдаг.

Бүхэл бүтэн ард түмнээс мандат авсан, Үндсэн хуулиар бүрэн эрх нь баталгаажсан УИХ-ын гишүүн албан тушаалаа урвуулсан асуудлыг шүүхээс “зөөллөж”, “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзсэн” гэх тайлбар өгсөнд олон нийт ч нэлээд бухимдсан.

Тиймээс Нийслэлийн прокуророос оноохоор төлөвлөсөн ялыг нь хэрэгсэхгүй болгосон Давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл прокурор эсэргүүцэл бичих хуулийн заалттай юм.

Нийслэлийн прокурорын газраас түүний нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-05 13:56

Хохирол төлүүлэх за�##�т байхгүй байна аа

Нүгэл
Нүгэл
2021-02-05 13:59

Бүлтэн нүдээр нь нүгэл нь бүлт гарлаа даа

НДШ ТЭРБУМ ХӨРӨНГӨ
НДШ ТЭРБУМ ХӨРӨНГӨ
2021-02-05 14:10
Reply to  Нүгэл

НД ШИМТГЭЛИЙГ НЭМЭХ ГЭЖ ЗҮТГЭХИЙН ОРОНД САНГУУДЫН ШАМШИГДУУЛСАН ЭЗДЭЭС АЛДСАН МӨНГӨӨ ТАТАН АВЧ САНГИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛЖ ӨГНӨ ҮҮ

харамсалтай
харамсалтай
2021-02-05 14:00

АВЛИГАЖСАН шүүгч нар шүүхийн нэр хүндийг навс унагасан.

Нийгмийн даатгал
Нийгмийн даатгал
2021-02-05 14:04

Нийгмийн даатг�##�ын 300 орчим тэрбум төгрөгийг яа а гэж байгаамбээ?!
Энэ Ундармаагийн банкаар ороод �##�га болсон биздээ???!!!

Mergen ard
Mergen ard
2021-02-05 15:34

Horih ch bish buruutgah ch bish luiwardsan mungiin l zugeer butsaaj aw oor yum bhgui

zochin
zochin
2021-02-05 15:56

buhel buten turtei ylc guren bj ng muu avgaig diileh baih oo uuneec uluu mangacuudg diilj bcn ym

зочин
зочин
2021-02-05 17:47

Ойлгомжгүй бичдэг нөхөр бэ. Цагдан хорих эсэх нь с�##�аа утгатай.

Лхагвасүрэн
Лхагвасүрэн
2021-02-05 21:28

буруу байлгүй яах юм бэ. маш их хэмжээний мөнгийг шамшигдуулсан �##�бан туша�##�аа.урвуулан ашиглаж их хурлын гишүүний бүрэн эрх х�##�дашгүй байдлаар х�##�хлах гэж их хурлын гишүүн болсон гишүүн болсноор танилын хүрээгээ нэмэгдүүлж шүүхэд нөлөөлсөн гэх мэт зэвүүн санаатайгаар их хур�##�д шург�##�сан дурак юм байна шүүдээ.

Б
Б
2021-02-06 09:09

Нөгөө нямбаатар гуайн яриад байсан ч үнэн юм бишбиз

Сэмбээ
Сэмбээ
2021-02-06 13:38

Энэ хуулийнхан Ц .Элбэгдорж , Х.Баттулга , Ч.Сайханбилэг гээд эх орон , итгэл хүлээлгэсэн ард түмнээ өршөөлгүй тоночихсон хулгайч нараа яаж чиг
чадахгүй байж зээл авсан ганц чад�##� , танил муутай эмэгтэй хүнийг нөгөө Лхүмбийг шүүсэн шигээ шүүж
зовоочих юмаа .

Судлаач Зочин
Судлаач Зочин
2021-02-07 08:07

Хян�##�тгvй Тер Засаг:Энэ Асууд�##� анхаарлын Тевд байхад яг хуулаараа Шийтгэх хэрэгтэй: Манан сентгье!

Рхро
Рхро
2021-02-07 09:11

Бүх мөнгөийг төлүүлээд 20н жил хорьсон дээр

иргэн
иргэн
2021-02-09 19:27

Ер нь тэгээд Хуулиндаа биш Шүүгч нартаа л Будлиан байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button