Нийгмийн
Үс засуулбал өвчин эмгэг ирнэ
2021-02-06, Бямба гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 24
- Хөхөгчин тахиа өдөр
- Аргын тооллын: 2021-02-06, Бямба гараг
- Наран ургах шингэх: 08:12-18:00
- Үс засуулбал: Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
- Барилдлага: Шидийн-
Аргын тооллын 2 сарын 6. Бямба (Санчир) гараг (2021)-Билгийн тооллын 24, хөхөгчин тахиа, гар од-16 од, суудал уул, мэнгэ 7 улаан, шидийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:12-18:00. -Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.-Могой, үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, бэрийн үйл, равнай үйлдэхэд муу.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.