НИЙГЭМ

Насны хишиг, одонтой ээжийн тэтгэмжийг энэ сарын 9-нд дансаар олгоно

“Эхийн алдар" одонтой ээжүүдийн тэтгэмжийг жилд нэг удаа, "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгодог.

Энэ жилийн хувьд халамжийн системээс олгож буй мөнгийг иргэд өмнө нь банкан дээр очиж авдаг байсан бол одоо бүгдийг нь дансанд холбосон аж. Өөрөөр хэлбэл иргэд дансныхаа мэдээллийг Ehalamj.mn сайтаар орж баталгаажуулснаар тэтгэмжийн мөнгө шууд данс руу нь орохоор болсон байна.

Улсын хэмжээнд одоогоор "Насны хишиг" авдаг 140 мянга орчим ахмад настан, "Алдарт эхийн одон"-гийн тэтгэмж авдаг 220 мянга гаруй ээж байдаг бөгөөд хоёрдугаар сарын 9-ний өдөр буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт дансанд нь мөнгө нь орж эхлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button