Б.Баатархүү: Иргэн Ц гадны нөлөөтэй, И өндрөөс унасан байдалтай амиа алдсан

Сагсан бөмбөгийн тамирчин Т.Их-Уул, Ц.Цогтсайхан нар өчигдөр зуурдаар нас барсан. Энэ хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Хоёрдугаар сарын 7-ны өдрийн 03.00 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу хэргийн газарт ажилласан. Хэргийн газрын үзлэгээр 23 настай Ц гадны нөлөөтэй амиа алдсан. 20 настай И өндрөөс унасан байдалтай амиа алдсан.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Ийм хоёр залуу харамсалтайгаар нас барлаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцын мэдээллийг задлах учиргүй. Цагдаагийн байгууллага шалгаад, хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.