Б.Энх-Оргил “One Championship” холбооны аварга болох эсэх нь ирэх баасан гарагт шийдэгдэнэ
Netflix-ийн Physical Asia шоу тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх баасан гарагт буюу энэ сарын 5-нд тулалдана. Тэрбээр Тайландын Бангкок хотод Бразил улсын тамирчин Фабрико Андрадетэй “One Championship” холбооны аваргын бүсний төлөө тулалдах юм. Тус холбоо нь Азийн хамгийн том холбоо бөгөөд дэлхийн "ММА"-гийн дээд түвшний ринг рүү улам ойртох шалгуур болдог байна.
Түүний өрсөлдөгч болох Фабрико Андраде 65 кг жинтэй бөгөөд 2023 оноос өдийг хүртэл аваргын бүсээ хамгаалж буй юм. Харин Б.Энх-Оргил нь “One Championship” холбоонд долоон тулаан хийж зургаан ялалт байгуулсан бөгөөд жингийнхээ чансааны дөрөвт эрэмбэлэгдэж байна.
Хэрэв Б.Энх-Оргил Андрадег ялбал Монголын хоёр дахь аварга болж спортын түүхэнд бичигдэнэ. Монголын тулаанчдаас “One Championship”-ийн аваргын бүсийг анх 2014 онд Ж.Нарантунгалаг эзэмшиж байсан түүхтэй.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
амжилт...
ЭНЭ ЗАЛУУ НЭЭРЭЭ МУНДАГ ХҮН ШҮҮ МОНГОЛЫХОО НЭРИЙГ ОЛОН УЛСАД ГАРГАЖ ЯВАА ЦОГЛОГ ТАМИРЧИН ЧИ ЧАДНАА ТЭМЦЭЭН БОЛТОЛ ДАЛД УХАМСАРАА СЭРЭЭЖ АВАРГЫН БҮСЭЭ ЗҮҮЖ БАЙНА ГЭЖ ТӨСӨӨЛӨН БОД МОНГОЛ ТҮМЭН ЧАМАЙГ УУХАЙЛАН ДЭМЖИНЭ ТЭР НӨХРИЙГ ЭХНИЙ ҮЕД НАКАУТААР НАМ ХЭВТҮҮЛ.БАРУУН ГАРЫН УГСРАА ШУЛУУН ЦОХИЛТ ХИЙ ТЭГЭЭД МАНАРАНГУУТ НЬ ГАНЦ ӨШИГЛӨЧИХ ИНГЭЭЛ БОЛОО НАЙЗАА