Б.Давааням: Хулгана жил идэрчүүд, төрийн түшмэд, нялхаст халтай гэсэн нь биеллээ

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр айсуй. Энэ жил хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу сар шинийн баяр хоёрдугаар сарын 12-нд тохиож байна. Цагаагчин хэмээх үхэр жилийн өнгө төрх ямар байх талаар Жонан Дагдан Чойпиллин хийдийн зурхайч лам Б.Даваанямтай ярилцлаа.
-Өнгөрсөн хулгана жилд зурхайд буусан зурлага амьдралд хэрхэн биелэлээ олов оо?
-Хулгана жилийн хувьд жилийн ноён нуруу, жилийн гарц, эхэн, дунд, адаг хэсгийн тохиол, өнгөрсөн 2020 онд зурхайн ёсонд буусантай нэлээн дөхөж очсон. Настанд ээлтэй, идэрчүүд болоод нялхаст хатуу жил байна гэж буусан. Ялангуяа жилийн сүүл хэсэгт идэр залууст нэлээд ширүүн гэж буусан нь биелэлээ олж байна. Түүнчлэн төрийн түшмэл, дарга нарт ширүүн жил байх юм байна гэж буусан нь өнгөрсөнд болж өнгөрсөн үйл явдлуудаар батлагдаж байна гэж үзэж байна.
Нутаг усны тухайд төвийн аймгуудаар гантай зудтай байх юм байна гэсэн. Зун нь гантай, өвөл нь зудтай байгаа байдал үргэлжилж л байна. Зүүн зүгийн нутгуудаар хур бороо элбэгтэй боловч өвөл нь салхи шуурга элбэгтэй байна гэсэн. Зурхайны дагуу болж байна.
-ҮХЭР ЖИЛД МӨНГӨ ТӨГРӨГ, ХООЛ УНД, ӨВС НОГООГООР ГАЧИГДАЛТАЙ ЖИЛ БОЛНО-
-Тэгвэл үхэр жилийн өнгө, зурлага ямар байгаа вэ?
-Үхэр жилийн тухайд өтгөс, нялхаст ээлтэй. Идэрчүүдэд мөн л ширүүн жил байна гэж буусан байна. Төрийн ажил амгалан тайван байна гэжээ. Зун хур бороо жаахан багатай, үр тариа багавтар, хоол унд хомсдуу байх талтай байна. Мөнгө төгрөг, хоол унд, өвс ногоо бага зэрэг гачигдалтай жил болох нь. Нийгэм, улс төрийн хувьд тайван байх нь.
-Хулгана жилд монголчууд хулгана нүхэндээ нуугддаг шиг гэр орондоо хөл хорионд байж өнгөрүүллээ. Үхэр жилд үхэр шиг уужуу тайван амьдрах болов уу гээд амьтных нь хэв шинжээр ярьцгааж байна. Тухайн жил орж буй амьтнаар ингэж дүгнэх боломжтой юу?
-Зурхайг Азийн улсууд чухалчилдаг. Тухайн жилийн амьтнаараа тухайн үндэстнүүд яаж билэгшээдгээсээ шалтгаалж өөр өөрөөр нөлөөлдөг. Монголчууд үхэр гэдэг амьтныг нэг их тааламжтай бэлэгшээгээд байдаггүй. Хүйтэн хошуутай мал гэдэг ч юм уу ээл багатайгаар хүлээж авдаг. Урдаа жадтай, хойноо ташууртай ч гэж ярьдаг. Тиймээс энэ жил хууль цааз их ширүүн байж мэдэхээр гэж дүгнэж болно. Ялын хатуу бодлоготой ч юм уу. Хууль тогтоомжууд нь хатуу. Эсвэл улсаас иргэдээсээ татдаг авлага нь хүнд байх ч юм уу тийм байдлаар дүгнэж болно. Бас дотоодын тэмцэл, хөдөлгөөнүүд ихтэй байж мэдэхээр. Яагаад гэхээр үхэр гэдэг амьтан нэг төрлийн их тэмцэгч амьтан. Нийгэм, эдийн засаг, улс эх орны хувьд хөгжил дэвшил бага зэрэг удаашралтай байж мэднэ.
-ЦАР ТАХАЛ ҮХЭР ЖИЛДЭЭ ТАСРАХ НИГУУРТАЙ-
-Цар тахал үхэр жилдээ хэрхэх бол?
-Цар тахлын тухайд дэлхий дахиндаа удах байх. Туулай жил буюу 2024 он хүртэл үргэлжлэх нигууртай. Монголдоо нэлээд багасна гэж бууж байгаа. Үхэр жилдээ цар тахал тасрах нигууртай.
-Өнгөрсөн жил Гандантэгчинлэн хийдээс коронавирусээс хамгаалах хар үрэл гэж хийсэн. Тэр үрэл үнэхээр хамгаалж чадах уу. Энэ жил яагаад хийхгүй байгаа юм бол. Танд мэдээлэл бий юу?
-Уг үрэл бол Төвдийн гурван хар, Хятадын гурван хар, Монголын гурван хар өвс ургамлыг хольж хийдэг үрэл юм. Энэ үрэл ханиад томуу зэргийг дардаг. Үрлийг хийхдээ хэрэглэдэг өвс ургамал нь гурван улсдаа хамгийн ховор ургамал байдаг учраас өнгөрсөн жил байсан ургамлаараа үрэл хийгээд тараагаад дууссан байгаа. Энэ үрлийг коронавируст зориулж хийсэн юм биш л дээ. 1600-аад оноос хойш хийж, сүсэгтэн олондоо тарааж ирсэн байдаг юм билээ.
-Үхэр жилд ямар хүмүүс тусгайлан засал ном хийлгэвэл зохилтой вэ?
-Үхэр жил хонь, луу жилтэн засалтай. 33-ны мөчлөг орж байгаа 1989 оны хүмүүс энэ жил мөчлөгийн засалтай. түүнчлэн 49-ний жил орж байгаа эмэгтэйчүүд, 61-ний жил орж байгаа эрэгтэйчүүд их анхаарч, хичээх ёстой. Мөн 25, 37-ны жил орж байгаа нийт хүмүүс сайтар хичээж, засал номоо хийлгэх ёстой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лам нар гомо
Сайхан шааж бна да. Нийгэмд ямарч хэрэггүй хув�##�знууд.
ЛАМ ШАШИН БИШ ШИНЖЛЭХ УХААН ШҮТСЭН ҮЕД МОНГОЛД ХӨГЖИЛ ИРНЭ.
Чи мэддэгийн үү �########�а чинь
Хэний баасаар хийдэг үрэл гэнээ
Энэ чинь ямар иуухай ёрын ЛАМ бэ? Бөөн баяр консож байх шивдээ
Хэнд ч хэрэггүй,худ�##� ярьж хүний сэтгэл зүйгээр тоглож ямар ч хариуцлага хүлээхгүй.хүн бүр дороо хичээж амьдр�##�аа аваад явна.наадуулаа төмөр замын ажилд явуул.хув�##�знууд.
чи хараажаар христ гар лбайнадаг өвөг дээдэсийнхээ шүтэж ирсэн шашин номыг мэдэхгүй ойд төөрсөн сармагчин шиг сүм ааваа намайг ашиглаач гээд орилолдох хүн сүрэг
Үхсэний чинь төрийн түшээ.. Чамд их өргөл барьц өргөж түмний мөнгө хулгайлсан хулгайчууд байгаа. Тэд нар шорон оронд орох тийм хатуу юмуу гөлөгөө???