Нийгмийн
Эрдэнэмандал сум: Сэжигтэй хоёр тохиолдлын сорьцыг PCR-аар баталгаажуулахад нэг иргэний хариу сөрөг гарлаа

Улаанбаатараас Архангай аймгийн Эрдэнэмандал сумд очсон нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарч, PCR шинжилгээний хариу гартал тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоосон талаар бид мэдээлсэн. Бид уг асуудалтай холбогдуулан тус сумын онцгой комисстой холбогдож тодруулахад “Нэг иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан. Харин удаах иргэний шинжилгээний хариу ирээгүй байна. Тухайн иргэн нь шөнө хувийн унаагаар ирсэн бөгөөд түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан юм. Бид сорьцыг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.