Нийгмийн

Эрдэнэмандал сум: Сэжигтэй хоёр тохиолдлын сорьцыг PCR-аар баталгаажуулахад нэг иргэний хариу сөрөг гарлаа

Улаанбаатараас Архангай аймгийн Эрдэнэмандал сумд очсон нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарч, PCR шинжилгээний хариу гартал тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоосон талаар бид мэдээлсэн. Бид уг асуудалтай холбогдуулан тус сумын онцгой комисстой холбогдож тодруулахад “Нэг иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан. Харин удаах иргэний шинжилгээний хариу ирээгүй байна. Тухайн иргэн нь шөнө хувийн унаагаар ирсэн бөгөөд түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан юм. Бид сорьцыг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button