НИЙГЭМ

Өнөөдөр Eguur.mn сайтын пэйжээр “Аргил цагаан өвгөн” тууль хайлна

Эрүүл энх амьдрал, эд баялгийг дуудах, онгод хийморийг сэргээх, хар цагаан хэл амыг дарах увидастай хэмээн монголчууд эртнээс итгэсээр ирсэн “Аргил цагаан өвгөн” туулийг “Eguur.mn” цахим хуудас битүүний өдөр хүргэхээр боллоо.

Энэхүү туулийг монгол туулийн язгуур уламжлалыг өвлөгч, Дэлхийн ардын урлагийн их наадмын Гранпри шагналт туульч Э.Баатаржавын хайлснаар, мэргэжлийн судлаачдын тайлбартайгаар хүргэх юм.

Монгол түмэн эртнээс хаврын эхэн сар эхлэхээс өмнө гэр орондоо туульчийг залж, тууль хайлуулдаг ёстой байсан билээ.  “Аргил цагаан өвгөн” туулийг хайлах туульч Э.Баатаржав нь ардын туульч С.Чойсүрэн, нэрт туульч Уртнасан, өөрийн эцэг туульч Эрдэнэцогтоос монгол туулиа өвлөн авч, эдүгээ цагт тууль хайлах уламжлыг өвлүүлэн үлдээх их үйлсэд тэргүүлэн зүтгэж яваа эрхэм юм.

Монгол хэл, монгол ёс заншлын чуулбар болсон монгол туулийн үйл явдал, далд бэлгэдлийг Болор цомын эзэн яруу найрагч М.Отгонбаяр, тууль судлаач Б.Нанжид нар үзэгч түмэндээ бүлэг бүр дээр тусгай тайлбартайгаар хүргэх юм.

Монголчууд эрт үеэс сар шинийг угтаж, шинийн 1-ний өмнөх гурван хоногт тасралтгүй тууль хайлдаг байсан уламжлалтай. Тэр дундаа битүүний өдөр баатарлагийн тууль хайлвал ирэх жилдээ аз хийморьтой, муу бүхнээс ангид, дээд тэнгэр, эцэг өвгөдийн ивээлд оршино гэж үздэг. Энэ ч үүднээс жил бүрийн битүүний өдөр Төрийн ордонд төрийн хан хуурч тууль хайлдаг уламжлал тогтсон.

Битүүний өдөр “eguur.mn”-ий сошиал хуудас болон үндсэн хуудсанд зочилж, эртний туульсын гайхамшигт ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна.

Хоёрдугаар сарын 11-ний 17.00 цагаас Eguur.mn сайтын фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button