ЭРҮҮЛ МЭНД

Ц.Лхагвасүрэн: Хэнэггүй байвал гурван сая хүнтэй ард түмэн цар тахлын өмнө хүч мөхөсдөнө шүү

ЭМЯ-ны мэдээллийн үеэр УОК-ын дэргэд Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Академич Ц.Лхагвасүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “УОК-ын дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөл энэ цар тахлыг эмчлэх ямар боломж байгааг хамтын хүчээр боловсруулаад УОК-т зөвлөмж хүргүүлдэг. Тэгэхээр нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй аргаар бид тэмцэж байна гэсэн үг юм.

Одоо голомтолсон халдвар ихээр тархаж байна. Тэгэхээр вакцинжуулалт ирчих л юм бол халдварын ард гарчихна гэсэн сэтгэлзүйтэй байж болохгүй байна. Хамгийн том арга хэмжээ нь иргэдийн хариуцлага, оролцоо юм.

Сар шинийн баяр тохиож байна. Уламжлалаа харах юм бол энэ баяраар халдвар тархах өргөн нөхцөл байдал үүсдэг учраас иргэд маань хариуцлагатай байж, ард түмнийхээ оролцоотойгоор цар тахлыг давж гарахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хэлэхийг хүсч байна. Өнгөрсөн хөл хорионы үед иргэдээс их хүлээлттэй байсан. Иргэд хөл хориогоо биелүүлэхэд халдварын тархалтыг тэдэн хувиар бууруулна гэж хүлээж байсан боловч үр дүнд хүрч чадсангүй. Яагаад гээл голомтолсон халдвар далд явагдаж байдаг.

Дэлхийн хүн төрөлхтний ой санамж мартагдаагүй байна. Европт тарваган тахлын цар тахлаас болж 200 сая хүн нас барсан эмгэнэлт түүх бий. Илэн далангүй хэлэхэд монголчууд их хэнэггүй ард түмэн юм. Европчууд тарваган тахал гэхээр сүнсээ зайлтал айдаг байхад бид тарвага алж ирээд Улаанбаатарт наймаалдаг. Яг үүн шиг хариуцлагагүй хандах юм бол гурван сая хүнтэй ард түмэн цар тахлын өмнө мөхөсдөнө шүү.

Хөл хорионы үед иргэдийнхээ төлөө, өөрсдийнхөө төлөө, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эдийн засгийн хүч, чадавхийн төлөө, сайн сайхан амьдрахын төлөө туйлын хариуцлагатай байхыг хичээнгүйлэн хүсч байна. Ингэж чадваас тодорхой хугацааны дараа үр дүнг нь мэдэрнэ. Сайн сайхан цаг ирнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 10, 2021 13:32

хөл хориогоо чангатга. биелүүлээгүй иргэдэд хайр найргүй хатуу торгууль ногдуул. газар дээр нь чихдээд торгуулийн мөнгө ав.

Холбоотой мэдээ

Back to top button