Нийгмийн

СААТУУЛАГДААГҮЙ: Шүүгч С.Төмөрбат АНУ дахь ах дүүс дээрээ очжээ

-СААТУУЛАГДАХ АСУУДАЛ НЬ ЯРИГДАХ ҮЕЭР ХИЛЭЭР АМЖИЖ ГАРЧЭЭ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-д ажиллах үеэр Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан дагалдан явсан нь олон нийтийн анхаарлыг татсан. Хэвлэлүүд УЕП Б.Жаргалсайханыг шүүгч С.Төмөрбатыг АНУ-аас авчрах асуудлаар Ерөнхийлөгчийн айлчлалыг дагалдан яваа гэх таамгийг дэвшүүлсэн билээ.

Тэрбээр уг асуудлаар “С.Төмөрбаттай холбоотой асуудлын тухайд эрх зүйн туслалцааны хүрээнд энэ хүнийг буцаан авчрахаар манай мөрдөх байгууллага ажиллаж байна. Албадан аваачих, Эрх зүйн туслалцааны хүрээнд энэ асуудлыг шийдэх боломжтой. Манай мөрдөх байгууллага хуулийн хүрээнд Америкийн мөрдөн байгууллагад хандчихсан байгаа ” гэх тайлбарыг хэвлэлд өгсөн юм.

Өмнө нь шүүгч С.Төмөрбатыг АНУ-ын хил дээр их хэмжээний мөнгөтэй саатуулагдсан, тус улсаас орогнол хүссэн гэх мэдээллүүд нийтлэгдсэн. Энэ талаарх мэдээллийг хууль хяналтынхан ҮГҮЙСГЭЭГҮЙ хэдий ч “Албан ёсоор хүсэлт нь ирээгүй” гэх хариулт өгч буй.

Ерөнхийлөгчийн зүгээс нэр бүхий 17 шүүгчийн  эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасны орой хилээр гарсан байдаг. Тэрбээр  өөрийн төрсөн ээж болох гавьяат хуульч Л.Бямбаа агсны нас барсны дараа “Хэргийг үнэн мөнөөр нь шүүлгэхийн төлөө ажиллана” гэж ярьсан удаатай.

Гэвч тэрбээр ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН  зургаан шүүгчид дотор багтсан асуудлаар ойрын хугацаанд СААТУУЛАГДАХ НЬ ТОДОРХОЙ болчихсон үед хилээр гарсан нь анхаарал татаж байгаа аж.

-С.ТӨМӨРБАТ ААВЫНХАА АВТОМАШИНЫГ ЗАРЖ, АНУ-ЫГ ЗОРЬЖЭЭ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, С.Төмөрбатын аав н.Сандагдорж нь АНУ-д зорчих визэн дээрээ "хар даруулж ” байсан аж. Тиймээс ч С.Төмөрбат ганцаар АНУ-ыг зорьжээ. АНУ-д зорчих зардлаа босгохдоо аавынхаа автомашиныг зарсан гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өгөв.

С.Төмөрбат нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зургаан шүүгчийн нэгээр нэрлэгдэж шалгагдаж байсан. Тиймээс ч түүний хөрөнгө болон харилцах дансуудад хуулийнхан хязгаар тавьсан байх магадлалтай билээ.

Бидэнд олдсон мэдээллээр, С.Төмөрбат АНУ-ын хил дээр их хэмжээний мөнгөтэй саатуулагдаагүй. Тус улсад амьдардаг хадмын талын ах дүүс дээрээ очсон байна. Яг албан ёсоор орогнол хүссэн нь тодорхойгүй хэвээр байна.

Тэрбээр уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг нэг төрсөн дүүтэй бөгөөд түүний аав н.Сандагдорж гэртээ ганцаараа амьдарч байгаа. Саяхан БНХАУ руу зорчоод, гэртээ эргэж ирсэн аж.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-08-05 11:16

eejiigee har heregt oruulj buuj uhuulcheed garch zugataana s#a,aav ni geed bas har tamga daruulj bsan geheer zombinuud 1 gert amidardag baisiin bishuu

zochin
zochin
2019-08-05 12:10

barij hori muu hulgaig

Зочин
Зочин
2019-08-06 03:44

Хаана амьдархан энэ хүний эрхийн асууд�##� шүү дээ

Mongol
Mongol
2019-08-06 15:06

Mongoliin shuuh zasaglaliin nuur tsarai,iim bolson gj haragdaj bn.iim baihaar shuih,shuugch nart itgeh itgel alga.. tangaprag urguj shuugch,emch boldog...emch nar l tangaragtaa unench humuus shuu.

Jaraahai shuu dee
Jaraahai shuu dee
2019-08-09 15:56

USA-d orson l bol hucheer avchirch chadahgui. Ingehed er ni garahaas ni umnu barij horih ni yasiin, albaar tavij yavuulchaad jujigleed baihiin. Za tegeed ch jaraahai shuu dee. Busad tom zagasnuud baisaar baital zaaval ter jaraahaitai huutsulduud yahnav. Tom tom zagasnuud: S.Bayar, Bayartsogt, Saikhanbileg, Elber ba tuunii nuhud, JDU-giinhen, 60 terbumiinhan geed l baisaar baital zaaval ter jaraahaitai huutsulduud l baihiin.

Хүн
Хүн
2020-02-19 12:10

Жарг�##�сайхаан чи луглагар том гаруудийш оролдож үзээч хөө

Холбоотой мэдээ

Back to top button