НИЙГЭМ

Ханхад 3.7, Говь-Алтайд 3.6 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ

Өчигдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км, сумын төвөөс баруун зүгт 27 км-т, Ө-45°22’48, У-97°39’00″/ хоёрдугаар сарын 12-ны өдрийн 00:06 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:10 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т, Ө-51°22’12, У-100°25’12”/ хоёрдугаар сарын 11-нд 18:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус сумын уг газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button