УЛС ТӨР

АНАЛИЗ: Хоёрхон сарын дотор Ерөнхийлөгч буланд “шахуулж”, МАН Л.Оюун-Эрдэнийг “сансарт хөөргөн”, хүчээ нэгтгэжээ

Өчигдөр буюу Цагаан сарын шинийн 1-ний өдөр төрийн гурван өндөрлөг уламжлалт ёсоор мэндчилгээ дэвшүүллээ. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цоо шинэ дүр болж харагдсанаар иргэдийн анхааралд илүү өртсөн бол Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын мэндчилгээ төдийлөн хэлэлцэгдэлгүй “урсаад” өнгөрсөн гэхэд болно.

2020-2021 онд шилжих шөнө төрийн гурван өндөрлөг мэндчилгээ дэвшүүлж байхад олон нийт Ерөнхийлөгчийг ямар нэг бэлэг барих болов уу хэмээн хүлээж, нөгөө хоёрынх нь мэндчилгээ дарагдаж байв. Тэгвэл энэ үеэс ердөө хоёр сарын дотор улс төрийн нөхцөл байдал хэрхэн эргэснийг өчигдрийн мэндчилгээнүүдээс харж болж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЭВ, ЭЕИЙН АГУУЛГА ТҮЛХҮҮ ЯРИВ

Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилээр нэг тийм өс зангидсан гэмээр үгс шидэж, “Цагаан захтнуудыг шийтгэнэ, бултах газар байхгүй” гэхчлэнгээр эрдэж ярьж байв. Түүнчлэн УИХ-д өргөн бариад удаагүй байсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслөө дахин өргөн барилаа гэж мэдэгдсэн. Нэг үгээр гүргэр, өөртөө итгэлтэй хэв шинж түүнд давамгайлж байв.

Тэгвэл энэ хоёр сарын хугацаанд түүний тогтоолын төслийг УИХ хүлээж аваагүйгээр үл барам, ҮАБЗ-ийн хоёр гишүүн нь хоёулаа “Мөнгө байхгүй, дэмжихгүй” гэдгээ илэрхийлчхээд буй. Мөн он гараад Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Ерөнхийлөгч хориг тавьсан ч хүлээж аваагүй. Мэдээж У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорч, буухдаа Ерөнхийлөгчийг төв талбайн жагсаалыг санхүүжүүлж, турхирсан хэмээн цоллож орхисон. Нэг үгээр УИХ-аа хэчнээн царайчлаад тавьсан хориг, өргөн барьсан тогтоолын төслийг нь хүлээж авдаггүй, буланд шахуулсан нөхцөлд тэр орсон билээ.

Ингээд тун даруу, элдэв улс төргүй, харин зүгээр л “Эвт шаазгай буга барина” гэдэг агуулга ярьсан нь анхаарал татаж байна.

ЕРӨНХИЙ САЙД ӨНДӨР ИТГЭЛТЭЙГЭЭР ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРАА СУРТАЛЧЛАВ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд байгуулсан шинэ Засгийн газрынхаа ажлыг ихэвчлэн сурталчилж мэндчилэв. Эдийн засгийн нөхцөл байдлыг хөндөж, хэд гурван тоо хэлээд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа аврах 10 их наядын хөтөлбөр”-өө ярив. Түүнчлэн хөл хорионы үеэр зохион байгуулж буй “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний талаар ч дурдав. Цаашлаад “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгээ ч ярилаа. Эдгээр нь төлөвлөгөөтэй, зорьсон зорилготой улс төрийн агуулга учир авууштай.

Харин 30 хэмийн хүйтэнд 30 мянган монголчууд төв талбайдаа цуглаж, өнгөрсөн 30 жилийн түүхийг цэглэснийг хэзээ ч мартахгүй гэж ярьсан нь дээрхээс илүү анхаарал татаж байна. М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахаар Л.Оюун-Эрдэнэ нарын хэдэн улс төрчид тэмцсэн, сүүлд жагсаалд оролцогсдод монгол гэр, мөнгө цаас өгөхөөр амласан байсан гэх яриа хөвөрсөн, одоо Ж.Батзандан, Л.Болд нар “сураггүй”, Л.Оюун-Эрдэнэ өөрөө Ерөнхий сайд болчихсон байгаа зэрэг нь агуулгаараа янз бүрээр л харагддаг. Ерөнхийдөө өөртөө төвтэй, өөрт маш их итгэсэн мэндчилгээ дэвшүүлжээ.

УИХ-ЫН ДАРГА ЕРӨНХИЙ САЙДАА НАЛЖ, ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛГҮЙ АХМАДУУДАА ДАХИАД Л ЯРИВ

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар ерөнхийдөө шинэ жилийн мэндчилгээндээ ярьсан агуулгуудаа давтжээ. Үүнд гурван төрлийн хувьсгал хийх, цахим парламенттай болох, эрх зүйн томоохон шинэтгэлүүдийг хийх зэрэг багтана. Мөн шинэ жилээр хэлж байсан, “Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг энэ тавдугаар сард хийнэ” гэсэн яриагаа давтлаа.

Бусдаар шинэ Засгийн газар, шинэ Ерөнхий сайдаа налсан: Оюу толгойн гэрээг ашигтай болгох ажлын хэсэг байгуулсан талаар болох “10 их наяын хөтөлбөр”-ийн талаар нэлээд жинтэй дурдсан агуулга ярив.

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажил нь иргэдэд бол Ерөнхийлөгчийн санаачилгын үр хөврөл шиг буудаг. Үүнийг ярихад Ерөнхийлөгч бол төдийлөн дургүйцэхгүй. Харин Ерөнхийлөгч хориг тавьсан ч хүлээж аваагүй хуулийн төслүүдийг баталснаа мэндчилгээндээ сайрхан зарлаж, шинэ Засгийн газрыг бараадсан зүйлс ярьсан нь түүнийг нэг тал руу хэлбийж эхэлж гэж дүгнэмээр харагдана. Шинэ жилээр бол тэр яг голч нуруугаа барьж байв.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хоёрхон сарын дотор улс төрд ийм өөрчлөлтүүд гарсан нь маш ховор тохиолдол. Ерөнхийлөгч одоо ерөнхийдөө ерөнхийлөгчийнхөө намбагар төрхийг хадгалж, эерэг агуулгаар харагдаж суухыг хүсэх болжээ. Тэр энэ мэндчилгээнд үг шидэж болох л байв. Харин шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөртөө итгэх итгэл маш дээгүүр байгааг мэндчилгээ илтгэнэ. Түүнчлэн МАН-ынхан Л.Оюун-Эрдэнэд итгэж, түүнийг гагцхүү урдаа барьсныг харуулна. Ямартай ч улс төрд хүч тэнцүү хуваарилагдахаа нэгэнт байж, Ерөнхийлөгчийн сонгууль хүлээсэн цаг үе улайсан байгааг төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээ харууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-13 12:19

Үүрч шидчихээд л гараад ирнэ

Зочин
Зочин
2021-02-13 13:18

Шахаад зогсохгүй шоронд нь хийх хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-02-13 13:44

хорчин хүүхнүүдээр дүүрсэн энэ засаг удахгүй

Тунгалаг
Тунгалаг
2021-02-13 14:47

Шинээр бүрдсэн Засаг атлаа яахаараа ингэж ард олныг цар тахлын хүнд үед НАМ дагасан ХОРЧИНГУУДААР элдэв зүйл бичүүлж байдаг нь гайхагдаж байна..

Зочин
Зочин
2021-02-13 20:43

jenko chi mongol turuus z##lj ard tumnii nuruug amraah tsag udahgui irnee hugiin hulgaich

иргзн
иргзн
2021-02-14 10:10

зүгээр МАН Баярласан Хэрээ бархирхана гэгч болох вий, Идүүлсэн Бут ургаж, Идсэн эрүү хувхайрна гээч л юм болох гээд л байгаа юм,

Зочин
Зочин
2021-02-15 07:40

Еѳк нахих магадл�##� их харагдаад эхэлсэн шүү

Зочин
Зочин
2021-02-15 11:18

монголчуудын хувьд МАН гарц биш харин ч гай дагуулж мэднэ гэдгийг энэ жилийн цагаан сараар хятадууд цагаан сараа хамтарч тэмдэглье гэснээс харагдаж байна. Баттулга эх оронч хүн Ерөнхийлөгчөөрөө байх нь зөв. 24 оныг хүртэл МАН ын луйварчидтай өвөр түрийндээ ороод улсаа худ�##�дчихгүй хүн л ерөнхийлөгч болох хэрэгтэй. тэр хүн нь Баттулга юм. Тиймийн тул үндсэн хуулийн нэмэлтийн дагуу сонгууль зарлахгүйгээр одоогийн ерөнхийлөгчийн хугацааг сунгах хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-02-15 12:10

Ork hodoorvvgee yv m#laa m#lla

Зочин
Зочин
2021-02-15 14:20

Оюунэрдэнэ худлаа. МАНАН г сайхан худ�##� хуурмагаар хамга�##�ж байна. Үнэхээр шударга юм бол ерөнхийлөгчтэй нэгдэх ёстой биздээ оффшороос мөнгө оруулах гэж зүтгэх ёстой. Энэ з�##�уу бүүр хамгийн адгийн шаар хогийн нүүрээ нуусан аюултай болоод явчлаа.

Zochin
Zochin
2021-02-15 14:21

Battulga 2017 ond namaaraa uureg uguuleed uuruu ydsan ard tumnii uriig darj ugnuu geel garch irsen ter ni odoo yu bolj baina undsen huuli zurchsun ard tumnee ylgavralan gaduurhsan zuil bolool ungurluu nuguu aldart offshar oruulj ireh ni buu hel uuruu tuundee orootsoldood baliartaad alga bolloo shudarga bus shuuh yag heveeree ydarsan ard tumen 5000 tug gusaad shorond zadarsan oligarhuud terbumaar ni ideed say tugruguur torguulaad ungurdug ard tumnii ey eviig hamgaalagch bish AN n odon temdeg taraadag busd namiig muulj gujirddeg ey eviig evddeg hun bolj hivirsan bolovch mash sain har piariin bagtai tuugeeree uuriiguu tsag minutgui umguuluulj bidnii tarhiig ugaadag ajiltai bolson ene hun bol ali hediinee uuruu sain duraaraa turiin terguunees z##lasan bh yostoi hun yun ahij erunhiilugch muruuduh shorond orohguig bodoh yostoi hun l gej oilgood baigaan

Зочин
Зочин
2021-02-15 16:23

Ерөнхийлөгч гэж ямар ч ажилгүй, ямар ч хэрэггүй �##�бан туша�##� байх юм, өөрийгөө л болгоод байж байдаг, хэргээр бага, хэн ч хийчмээр,,,
Шоу л хийхээс цаашгүй, сонгогдсон хүн нь юу ч хийхгүй болохоор тэгэж харагддаг юм болов уу!!!

иргэн
иргэн
2021-02-15 16:39

ард иргэдээ гэрт нт хашчихаад өөрсдөө ц�##�ингаа нэмж бүтэн авчихаад амоаад телевизээр засгаа тулт�##� магтаад тархи угааж ёстой уйдааж �##�ах нь ээ У ИХ тараасай

Зочин
Зочин
2021-02-15 16:43

МАН одоо болноо, бүх местийг авлаа. ЕӨК болохгүй бол үхчих гээд бна уу, монгол улс хөгжихгүй байгаагийн ш�##�тгаан бол МАНАН. Оюун-Эрдэнэ мангар бацаан, Хүүкийн куукл, итгэхгүй бна, та нарт

Зочин
Зочин
2021-02-16 10:17

Идүүлсэн бут ургаж ,Идсэн эрүү хувхайрна гэдэг юм удахгүй Ард түмэн Дүнгээ тавиад өгөх болохоор хүлээгээд сууж бай, Гэнэт хэт өндөрт Хөөрөх ч дээ, Буухдаа их л чанга унахын цондон гэдэг юм шүү дээ,

СЭЛЭМСҮХ
СЭЛЭМСҮХ
2021-02-20 14:48

СЭЛЭМ ГЯЛС.ТОЛГОЙ БӨНДГӨС

Очир
Очир
2021-02-20 18:26

Эрх баригч нам МАН т�##�аар. Шинэ ЗГ-т орсон энэ з�##�уус улс эх орноо түмэн олноо сайн сайхан болгоосой гэж өдөр бүр дээд тэнгэртээ з�##�бирнам. Анх гарч ирэхдээ М.Энхболд хэмээх аймшигтай мангас байгаа т�##�аар ярьсан. Одоо таг мартсан. Дотроос 50 орчих ЖДҮ чин илэрсэн. Тэгсгээд таг болсон. Одоо зарим нь туша�##� олонхоороо ааг бяраа үзүүлсээр л явна. Одоо байчихаад МАН угшилтай чин үнэнч бол сургууль соёлд явуулах т�##�аар ил тод ярицгааж байна. Үйлдвэрлэл сэргээх 2 их наяд ч мөн л угшил харг�##�зах биз. Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч хэмээх айтар дайсан олсон т�##�аар олон сувгаар ярих боллоо. 100 жилийнхээ түүхэнд байнга л дайсан хайцгаасан. Одоо уг ажлаа хийх болсон баймаар.

зочин
зочин
2021-02-24 05:31

Оюунэрдэнэ е.сайд ярьсан шигээ хийх л үлдлээ.Харая???

Холбоотой мэдээ

Back to top button