БОЛОВСРОЛУРЛАГ

Нохой гэдгээ мартсан нохой

Полиграф Полиграфович буюу нохой гэдгээ мартсан нохой. Хөөе, намайг хараач, би үхэж байна. Ардын аж ахуйн зөвлөлийн төвийн ажилчдын хоолны газрын бохир малгайтай, новшийн тогооч буцалсан ус цацаад зүүн талыг минь шалзалж орхилоо. Хогийг нь ухлаа гээд би Ардын аж ахуйн зөвлөлийг цөлмөчихгүй шүү дээ…

ЗХУ-ын үед ийм ёгтлол, егөөдөлтэй зохиол бичнэ гэдэг их зориг, бас тэвчихэд бэрх байсанд биз. Шарик шарик шарик. Хөөрхий нохой, гэмгүй байхдаа зодуулж, хоол хайж яваа нохой. Тэр бусдын бузар булайг мэдэх хэдий ч хийж чадах зүйл үгүй. Тэр хазаж л чадна. Хэрвээ хазах юм бол түүнийг алж орхино…

Намайг зодсон ч болно би таныг дагаад хаач хүрч чадна… Филипп Филиппович. Энэ бол алдартай эмч. Түүнийг айлгаж, сүрдүүлж, тав тухыг алдагдуулна гэвэл ёстой горьдсоний чинь гарз. Учир нь тэр эрх ямбатай, дээдсийг эмчилдэг болохоор утас шүүрэх төдийд эрх ямба нь үлдэж орхино. Тийм байхаас ч аргагүй. Өөрийн тухаа бодож өрөөлийг золиосолж орхих нь хэдэн зуун жил, бүр магадгүй мянган жил үргэлжилж байгаа бузар гинжин хэлхээ.

…Суултуурын гадуур сариад байвал сүйрэл болно. Тэгэхээр сүйрэл жорлонд биш толгойд байдаг байх нь. Аяа яа яа, яасан айхтар егөөдөл шүүмж бэ. Шарик, хөөрхий нохой ингээд хүн болчих гэж. Хүн болсон ч араншин, байдал нь нохой хэвээрээ, бүр дордсон ч байж мэднэ. Догь амьтан болжээ НОХОЙ БАЙСНАА МАРТСАН НОХОЙ.

Хүний нэртэй болж, архидан согтуурах, хараал хэлэх, тэр бүү хэл өөрөөсөө илүү ч байж мэдэх муур алж, ажилд орсон гэж байгаа. НОХОЙ НОХОЙ БАЙХДАА Л ЭЕЛДЭГ.

Тэнэгүүдэд хэргэм зэрэг, олигтой хувцас, нэр, архи зохидоггүй. Бүр улс орон, эрх ямбатай ноёдод хүртэл хамаатай. Бүр хамгийн их хамаатай. Ай даа Шарик чи нохой байхдаа ямар эелдэг байлаа. Чамд хоол, хивс байхад хангалттай байсан бус уу. Хүн болохдоо хэрээ мэдэж, хэмжээтэй хүмүүжилтэй байсан чинь дээр байсан юм даа. Муу зүйл хийсэн бол тэрийгээ хүртэх чинь ёстой жам юм даа…

 Гутлын хоншоор долооход бэлэн дагаж явахдаа өөртэйгээ адилхан золбин амьтан руу архирч гуйлагчин болгонтой хоолоо хуваахгүй шүү.

Г.Ганбат

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button