УЛС ТӨР

Тэтгэлэгт хамрагдахын тулд 40 хүртлээ үнэнч зүтгэх МАН-ЫН ГИШҮҮД

УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл сошиал хуудастаа “Улс төрийн намууд элитизмийг өөгшүүлж биш, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах ёстой. Иргэдэд нээлттэй боломж бий болгохын оронд сорчилж талдаа татах, сорчилж нийгмээс таслах бол муу үр дагавар авчирна. МАН-ын head hunting (толгой агналт) улайм цагаандаа гараад элитизм руу явуулж байна, маш буруу” хэмээн бичсэн байх юм. Энэ нь МАН-ын нэгэн шударга бус үйл ажиллагааг шүүмжилсэн пост.

Тодруулбал 2021 оны нэгдүгээр сарын 08-нд Монгол Улсын БШУЯ, БНХАУ-ын Боловсролын яам, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2021-2022 оны хичээлийн жилд нийт 64 иргэнийг магистр, докторын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалт зарласан.

Үүнтэй зэрэгцэн МАН-аас “МАН-ын шат шатны байгууллагын ажилтнууд, намын гишүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, тэднийг сургаж бэлтгэх, намын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зорилгоор гадаадын улс төрийн намуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна. Үүний дагуу 2021-2022 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцахыг хүсэгчдийн бүртгэлийг эхлүүлж байна.” гэсэн зар тараасан нь “МАН улс хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийг өмчилж байна” гэж олон нийтээс шүүмжлэл хүртсэн.

Тус намын генсек нь харин тайлбар хийхдээ улс хоорондын тэтгэлэгт хөтөлбөрөөс тусдаа асуудал гэж “томров”. Өөрөөр хэлбэл МАН-ын гишүүнчлэлтэй, МАН-ын шат шатны байгууллагад үнэнч ажилладаг, улаан “намчин”, тус намын дүрэм, мөрийн хөтөлбөр, намын ажлын талаар мэдлэгтэй, 35-40 хүртэлх насны  хүмүүсийг жил бүр Герман, Австрали, Хятад, Турк зэрэг улсын хамтран ажилладаг намуудынхаа шугамаар урт, богино хугацааны сургалтад хамруулдаг гэнэ. Энэ жилийн Хятад руу сургах ээлжит хөтөлбөрөө зарласан нь ч бүртгэл нь маш амархан дүүрч, хаагдсан гэх.

Өөрөөр хэлбэл МАН-ын гишүүд гадаадад сурч, боловсрох боломжийг алдахгүйн тулд 35-40 хүртлээ үнэнчээр, үхэн хатан зүтгэхээс өөр сонголтгүйгээр ажилладаг бололтой. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүмүүсээс ур чадвар шаардсан эссе шаарддаг байтал МАН-ын энэхүү хөтөлбөрт эссений оронд МАН-ын төлөө зүтгээд олж авсан шагнал, урамшууллын баталмжаа авч ирэх ёстой гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-15 12:11

Ашгүй дээ нэг ч боловч юманд тууштай үнэнч чанарт сур�##�цв�##� з�##�уу хүмүүст хнрэгтэй. Монгол оронд хэрэгтэы. Одоо ч солонгосоос ч хахужль аваад , нааам намд элсээд өөрийггөө эх оронч гэж орилоод цамнаад Ганбаатар шиг замаар их хол явахгүй шүү з�##�уусаа.энэ хүний муу чанар.

Зочин
Зочин
2021-02-15 12:41

Хятадаас ирэхэд МАН сөнөчихсөн байна даа

Иргэн
Иргэн
2021-02-15 12:48

Оюунгэрэл ээ эхлээд намаа цэгцэл. Нам нь бантан болоод байхад намын дарга болно ч гэх шиг, ерөнхийлөгч болмоор байна ч гэх намаа ашиглаж санд�##� сууд�##� л ярьж байсан болохоос биш намаа нам шиг болгохын төлөө ярьсан юмыг чинь мэдэхгүй л юм байна. Эсвэл намаас чинь МАН-г муулаад байв�##� сонгуульд оруулна гэсэн юм уу. Өөрийн толгой дээрх тэмээг харахгүй хүний толгой дээрх өвсийг харав гэгчээр. Чамайг овоо зөв маягийн хүүхэн гэж бодож байсан чинь Одонтуяа, Ганбат 2 шигээ б�##�ай амьтан юм байна.

зочин
зочин
2021-02-15 15:20

60 тэрбумыг илчилдэг Доржзодовыг намын шугамаар путины тэтгэлэгээр Орост сурч ирээд намаасаа урвасан гэдэг юм билээ үнэн үү

Zochin
Zochin
2021-02-15 16:47

Nam gdg chin huvi hunii itgel unemshil bizdee. Ymarch alban baiguullaga ajilchin alban haagchaa surgaltand hamruulj tuvshin ahiuldag bizdee

Зочин
Зочин
2021-02-15 16:53

Харин тхх мангар нам шдээ. Удахгүй сөнөх биздээ.

Холбоотой мэдээ

Back to top button