ДЭЛХИЙ

Зөвхөн уригдсан хүмүүс л “Clubhouse”-ийг ашиглаж чадна

Сүүлийн хэдэн хоног та сошиал медиа орсон л бол “Clubhouse” гэх апликейшний талаар харсан байх. Тэгвэл одоо тус апликейшний талаар товч мэдээлэл хүргэе.

“Clubhouse” нь аудио-чат дээр суурилсан сошиал апликейшн бөгөөд хэрэглэгчид “Discord”, “Messenger Room” шиг өрөө нээж олуулаа зэрэг ярилцах боломжтой юм. Зөвхөн ярих эрхтэй хүмүүс л ярина харин сонсохыг хүссэн хүмүүс орж ирээд сонсож болдог. Подкаст лайваар шууд орж сонсдог гэж ойлгоход болно. Одоогийн байдлаар тус апликейшнийг зөвхөн IPhone хэрэглэдэг бол татаж авах боломжтой. Гэхдээ тус апликейшнийг хөгжүүлэгч “Alpha Exploration Co.” компани тун удахгүй Android хэрэглэгчид ашиглаж болох хувилбарыг гаргахаа мэдэгдсэн юм.

“Clubhouse”-ийг татаж авахын тулд хэн нэгнээс урилга авах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хэрэглэгчид хүссэн хүн болгондоо урилга явуулах боломжгүй байдаг гэнэ. Эхэндээ хэрэглэгчид хоёр хүн урих эрхтэй байдаг аж.

Тус апликейшнийг татаж аваад бүртгүүлсний дараа “технологи”, “ном”, “бизнес”, “эрүүл мэнд” гэх мэт сэдвүүдээс та сонгох болно. “Clubhouse”-д өөрийн сонирхлын тухай сайн мэдээлэл өгвөл тус апп илүү олон тооны ярианы өрөө танд санал болгох юм.

Лайв стрим платформ “Twitch” дээрх шууд бичлэгүүд хадгалагдаж үлддэг бол “Clubhouse” дэх ярианууд хадгалагддаггүй. Харин та сонсож буй яриагаа бичиж авах боломжтой.

“Clubhouse” апп нь БНХАУ-д их алдартай байжээ. Фэйсбүүк болон Инстаграмтай харьцуулахад “Clubhouse” нь хэдэн сарын турш Хятадын хоригт өртөлгүй явсан юм. “Quartz” сайт үүний талаар мэдээлэхдээ “Хятад хэрэглэгчид, ихэнхдээ технологид хөрөнгө оруулагчид болон мэргэжилтнүүд тус орон зайг ашиглан ардчилал гэх мэт БНХАУ-д цэнзүүрлэгдэх сэдвийн талаар ярилцаж байна” хэмээжээ.

Хятадад онлайн худалдааны сайтууд “Clubhouse”-ийн урилга хүртэл зардаг байсан гэнэ. “Xianyu” болон “Taobao” сайтууд дээр нэг урилгын кодыг 150-аас 400 юань (66-176 мянган төгрөг) хүртэлх үнэ хүрдэг байсан гэнэ. Харин өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт “Clubhouse”-ийг Хятадад хориглосон байна.

“Clubhouse” апликейшнийг Пол Дэвидсон, Рохан Сет нар өнгөрсөн тавдугаар сард ашиглалтад гаргасан аж. Тэр сардаа “Clubhouse”-ийг 1500 гаруй хүн хэрэглэж зах зээлийн үнэ 100 сая ам.доллар байсан юм. Харин одоогийн байдлаар 2 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болж зах зээлийн үнэ нэг тэрбум доллар хүрчээ.

Тэгвэл яаж ийм богино хугацааны дотор хэрэглэгчдийн тоогоо нэмэв? “The Guardian” сайтад мэдээлснээр бол энэ сарын эхээр Илон маск “Clubhouse”-ийг ашиглан “Robinhood” апликейшний захирал Влад Теневтэй ярилцлага хийсний дараа хүмүүсийн сонирхлыг татсан гэнэ.

“Robinhoon” бол худалдаа, арилжааны апликейшн бөгөөд тус апликейшнийг ашиглан “WallStreetBets”-ийн хэрэглэгчид “Wall Street”-ийн эрхмүүдэд олон тэрбум долларын хохирол учруулсан явдал өнгөрсөн нэгдүгээр сард гарсан билээ. Үүний тухай мэдээг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Илон Маск аливаа зүйлсийг алдартай болгочхоод байдаг зуршилтай. Тэрбээр хэд хэдэн удаа хувьцааны ханш өсгөж цахим мөнгөний үнийг нэмэгдүүлсэн билээ. Та “Dogecoin гэх цахим мөнгөний үнийг Илон Маск хэрхэн өсгөсөн тухай мэдээг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Ноён Маскаас гадна хэд хэдэн олны танил хүн тус апликейшнийг хэрэглэх болжээ. Тухайлбал Фэйсбүүк компанийн захирал Марк Зукерберг, Рэппер Дрейк болон 21 savage нар “Clubhouse”-ийг ашиглаж эхэлсэн байна.

Эх сурвалж: The Guardian, Back linko

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button