Саран дээр унасан "SpaceX"-ийн пуужингийн хэсэг үүсгэсэн тогоог БНСУ-ын хиймэл дагуул авчээ
Саран дээр унасан “SpaceX”-ийн пуужингийн хэсэг ямар мөр үлдээсний зургийг Өмнөд Солонгосын хиймэл дагуул авчээ. Тодруулбал БНСУ-ын Сансар судлалын хүрээлэнгийн “Danuri” сансрын хөлөг “Falcon9” пуужингийн хоёрдугаар шат саран дээр унасан хэсгийн дээгүүр ниссэн аж. Ингэхдээ “Danuri” сарны тойрог замаас хэд хэдэн удаа зураг авсан байна. ИлонМаскийн “SpaceX” компани “Danuri” хиймэл дагуулыг 2022 онд Кэйп Канавералаас хөөргөж байсан түүхтэй юм.
Пуужин унаж тогоо үүсгэсэн хэсгийн гадарга эргэн тойрноосоо илүү бараан өнгөтэй болсон нь зурагт тод харагджээ. Мөргөлдөөний улмаас тоос шороо, чулуу ойролцоох газрууд руу цацагдсан байна. Солонгосын сансрын албаныхан “Danuri” хиймэл дагуул пуужингийн хэсэг унахаас өмнөх болон дараах зургийг авч чадсан аж.
“NASA” ирэх долоо хоногт “LunarReconnaissanceOrbiter” хөлгийг унасан бүсийн дээгүүр нисгэн, мөргөлдөөний үр дагаврыг нарийвчлан ажиглахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: AP












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.