НийгмийнНИЙГЭМ

Хөвсгөлийн Ханхад 4.7, Ховдын Зэрэгт 3.9 магнитуд хүчтэй газар хөдлөлт боллоо

Энэ сарын 15-нд буюу өчигдөр орой Ховд аймгийн Зэрэг суманд 3.9, Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.7 магниутудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Тодруулбал, Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Шар хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 145 км, сумын төвөөс баруун зүгт 16 км-т, хоёрдугаар сарын 15-ны өдрийн 21:14 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэжээ. Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 347 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т, хоёрдугаар сарын 15-ны өдрийн 22:23 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 22:28 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авчээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button