Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 1777 нь буюу 72.7 хувь эдгэрчээ

“Нэг өрх-нэг шинжилгээ”-ний явц, коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Засгийн газар, ЭМЯ-нээс мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 16-нд вирус судлалын лабораториудад нийт 38409 хүнд шинжилгээ хийхэд үүнээс 28 хүнд коронавирус илэрлээ. 27 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавтлын анхны болон давтан шинжилгээнд илэрлээ. Мөн нэг хаалга, нэг шинжилгээнээс нэг хүнээс илэрлээ. Ингээд “Нэг өрх-нэг шинжилгээ”-нээс 27 хүнээс буюу цаана нь байгаа гэр бүлийг нь тооцох юм бол маш олон хүнийг илрүүллээ.
Нэг өрх нэг шинжилгээ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Ажлын явц 55 хувьтай үргэлжилж байна.
Өнөөдөр 17 хүн эдгэрч, гэртээ гарлаа. Ингэснээр нийт 1777 хүн эдгэрсэн буюу нийт өвчтөнүүдийн 72.7 хувь нь эдгэрээд байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.