НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Гадаадаас ирээд тусгаарлагдах иргэд үнийн шатлалтай буудлуудаас сонгох боломжтой

“Нэг өрх-нэг шинжилгээ”-ний явц, коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Засгийн газар, ЭМЯ-нээс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Тусгаарлах хоногийг 10 болгож  багасгах шийдвэр УОК-оос гаргасан. Гэхдээ коронавирусийн мутацид орсон вирустэй улсаас ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлах ёстой гэж ЭМЯ-наас санал өгсөн. Харин мутацид орсон вирус тархаагүй улсаас ирж буй иргэд 10 хоног тусгаарлагдана. Харин гадаадаас ирэхдээ тэндээ вакцин хийлгээд ирсэн хүмүүсийг долоо хоног тусгаарлаад, шинжилгээ хийгээд вакцин үр дүнгээ өгсөн байвал тусгаарлалтаас гаргана.

Мөн тусгаарлах байр, буудлыг үнийг гурван шатлалтай болгож байгаа. Зарим иргэд бохир заваан байна гэж шүүмжлэл их гаргадаг учир буудал, тусгаарлах байруудаа 50 мянгаас гадна түүнээс дээш үнэтэй хоёр шатлалтай болгож байна. Иргэд хүссэн буудлаа сонгоод, таалагдахгүй бол арай үнэтэй тусгаарлах байраар сольж сонгох өөрчлөлт оруулсан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баатар
Баатар
2 сар 17, 2021 13:29

Гадаадаас ирэх иргэд вакцинжуул�##�танд хамрагдаад ирсэн тохиолдолд заав�##� тусгаарл�##�танд орох угуйг мэдээлэлдээ оруулна уу. Одоо 3 сараас хойш ирэх иргэд вакцинд хамрагдаад ирэх боломжтой болж бгаа. Мен ОУ-ын агаарын тээвэрууд хеделгеенд орно. Монгол гадаадын онгоцуудыг хулээн авах телевлегее бна уу. Байхгуй бол энэ мэтчилэнгийнхээ юмыг бодож баймаар юм. Юмны суул мушгиж муруй содбаатар шиг шившиг болж байхаар. Монголоос бусад оронд хагас цэрэгжилтэй г�##�ч нар ийм уед мэдрэлтэхгуй л байх юм.

Холбоотой мэдээ

Back to top button