Нийгмийн

“Буянт Ухаа-2”-т түрээсийн орон сууцанд оруулна хэмээн иргэдэд үлэмж их хэмжээний хохирол учруулжээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн орон сууцны корпорацын “Буянт Ухаа-2” хороололд түрээсийн орон сууц хөтөлбөрт оруулж өгнө гэж хэмээн залилан хийдэг байсан эмэгтэйг шүүлээ.

Улмаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4.9 жилийн хорих ял орноожээ. Улмаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мэдээж шүүгдэгч давж заалдах эрхтэй.

-УЛС ТӨР СУДЛААЧ МЭРГЭЖИЛТЭЙ ТЭРБЭЭР НИЙТ 37 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ-

Шүүгдэгч нь 47 настай бөгөөд дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй нэгэн аж.

Тэрбээр үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн орон сууцны корпорацын “Буянт Ухаа-2” хороололд түрээсийн орон сууц хөтөлбөрт оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан хийдэг байжээ. Тодруулбал,

1. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвд хохирогч А.Өаас 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвд хохирогч Г.Баас 5.000.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 150.000 төгрөг нийт 5.150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “101 дүгээр байрны 61 тоот гэртээ байхдаа хохирогч У.Угаас 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо  Эрүүл мэндийн 7 дугаар төвд хохирогч Ц.Маас 2.800.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

5. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо Эрүүл мэндийн 7 дугаар төвийн Хаан банкны АТМ дотор хохирогч М.Сандагдоржоос 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо Эрүүл мэндийн 7 дугаар төвийн гадна хохирогч Ц.Бээс 9.540.000 төгрөг шилжүүлэг авч залилсан,

7. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо Эрүүл мэндийн 7 дугаар төвийн Хаан банкны Модны 2 салбараас хохирогч Д.Наас 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар сарын хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны салбарт хохирогч Д.Чээс 2.800.000 төгрөг шилжүүлэн авч залилж нийт 37.590.000 төгрөг буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баагий
Баагий
2021-02-18 12:02

37-38 сая төгрөгийг Монголын шүүх үлэмж их хохирол гэжээ.500 саяаас дээш авилга .хулгай луйвар хийсэн дарга нар бол үлэмжийн үлэмж ёстой толгойгоо доодох дээдэхээ авхуулах ёстой биш үү. Монголын төр .шүүх даргад нэг өөр.иргэнд нэг өөр хандаж шүүхээ хэзээ болих вэ. Хохирол их байх тусам жил нь их баймаар .бүүр л хэрэг нь хүндэрмээр юм . Бялдууч өвөрт нь орсон шүүхээс с�##�ах хэрэгтэй шүү.

Зочин
Зочин
2021-02-18 13:30

Undarmaa anib 49000 jil avah ni bna shd mungun dungeer ni tootsvol

Зочин
Зочин
2021-02-18 21:59

Хохирогч Баас Чээс Маас.дунд нь зураас биччихэд ийм хэцүү бна уу

Зочин
Зочин
2021-02-19 06:26

kkk yamar sonin nertei humuusiig zalilsan yum be. nuguuduul ni mangaruud baisan yum baih daa. yaj iim humuusiis olood zalilchihdag bainaa.

Зочин
Зочин
2021-02-24 16:19

xoxinee mergejliin zuuchuudaar zuuchluulxad yadin estoi xoxino

ТОСК
ТОСК
2021-02-24 17:56

ТОСК

Холбоотой мэдээ

Back to top button