Сурвалжилга, Нийтлэл

Өмнөговь аймгийн ИТХ-ын албаны машиныг шинэчлэх нэрээр 257 саяар “Lexus 570” авах тендер зарлажээ

Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас, тус аймгийн ИТХ-ын ажлын албаны автомашиныг шинэчлэх тухай тендер зарлагджээ. Зарлагдсан огноо энэ оны нэгдүгээр сарын 29 бөгөөд тендерийн материал хүлээн авах хугацаа гуравдугаар сарын 1-нээр дуусах юм байна.

Барааны үнийн дүн 275 сая төгрөг. Харин тендерийн урилгатай танилцвал, “Автомашиныг шинэчлэх” гэх нэрийн хүрээнд “Lexus-LX 570” маркийн автомашин худалдан авахаар зарлажээ.

Автомашинд тавигдах шаардлагуудыг:

  • 2017 он болон түүнээс хойш үйлдвэрлэгдсэн бол давуу тал болох
  • Хар өнгөтэй бол давуу тал болох
  • 15 мянган км-ээс ихгүй явсан байх гэхчлэн дурдаж өгчээ.

Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар Б.Бадраа ажиллаж буй. Тэрбээр тус аймгийн Засаг даргаар найман жил ажилласан байдаг. 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн. АТГ-аас ч шалгуулж явсан түүхтэй түүнийг “Өмнийн говийн босоо” гэлцэн хочилдог юм.

Ер аймгуудын Орон нутгийн өмчит газраас Land Cruiser, Lexus маркийн автомашинууд худалдан авах тендер байн байн зарлагддаг. Санхүүжилт нь орон нутгийн төсвөөс гарна. Тансаг зэрэглэлийн автомашинаа чингээд нэгхэн ширхгээр худалдан авах тендер зарладаг нь толгой албан тушаалтанд нь л ноогддог. Албаны гэхээс амины унаа нь болчихдог тал бий.

Тийм ч учраас ИТХ-ын албаны автомашиныг шинэчлэх агуулгын хүрээнд ИТХ-ын дарга Б.Бадраагийн нэр хэлэлцэгдэж байна.

Мэдээлэл өгөхөд, өчигдрийн /2021.02.17/ Засгийн газрын хуралдаанаар цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлсэн.

Үүний хүрээнд орон нутгийн өмчит байгууллагууд шинээр автомашин, тавилга сэлт худалдан авах боломжгүй болоод буй:

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-02-18 08:02

Энэ хөөрүү Оюун-Эрдэнэ аймгуудын засаг дарга нарыг машинаа шинэчлэх нэрээр төсвийн хөрөнгийг шамшигдуулдыг болиулах хэрэгтэй. Ерөөсөө аймгуудын төсөвт хэн хян�##�т тавьдаг байна ах.

Халх гол
Халх гол
2021-02-18 08:51

Төрийн �##�баны дунд, доод шатанд хариуцлага завхр�##�, нуг�##�аа маш их байгаагийн нэг жишээ шүү, ард нь их хурлын гишүүн гээд нэг нөхөр байж байдаг биз, явган яваад аймгийнхаа нөхцөл байд�##�тай ьанилцаад явб�##� хийх юм үнэхээр их байгаа даа, юун машин тэрэг авах

Зочин
Зочин
2021-02-18 08:57

Harvaas shal hudalaa baagii bna

Зочин
Зочин
2021-02-18 09:05

Өмнөговийн сөрөг хүчин сөнөсөн үү

Зззз
Зззз
2021-02-18 10:52

Энэ бох толгойтой оркуудаас яаж с�##�ах вэ? Нээрээ з�##�хаж бн шуу

зочин
зочин
2021-02-18 11:25

машинаар яадаг байнаа болохгүй приус унаад яваач дээ машинаас болоод иТХ ын ажил болохгүй юм байна л даа

seoul
seoul
2021-02-18 11:48

Davarsan huduunii mantuu ve chi!!!

zochin
zochin
2021-02-18 12:59

Yostoi davarsan xodoonii maxan tolgoi bna. Chinii avax geed baigaa mashiny mongiig tatvar tologch ard tumen toldog yum maxan tolgoi mini.Tiim mashin avax geed baigaa yum bol ooroosoo mongiig ni garga

монголын иргэн
монголын иргэн
2021-02-18 13:18

1 машиныг с�##�ж унат�##� нь явуулах хэрэгтэй,дарга цэрэг солигдлоо гэж машиныг 4 жил унаад солих шаардлагагүй,1 машиныг 20 жил явуулхад ямарч асууд�##�гүй,засвар үйлчилгээг жолоочид нь даатгахад болно,

Зочин
Зочин
2021-02-18 15:33

Хөөe хүүк өмнөговийн маныг босго

хувалз
хувалз
2021-02-18 18:02

Хуучин цагт аймгийн дарга Хурлын дарга хоёр дундаа ганц 69 унаад л болж л байсан БҮҮ ДАВАР, �######�

Иргэн
Иргэн
2021-02-18 19:03

Эргүү оркууд. Жип унаж үзэх юмсан гэсэн л бодолтой байдаг юм болуу даа. Чааваас гэж.Ийм юмнуудыг яах гэж сонгодог байнаа олон түмээн.

Зочин
Зочин
2021-02-18 20:23

Өмнөговьд бороо цас орох биш уул даваа бх биш приус унахад л боллоо ш дээ. Ард түмнийг боомилж шантаачилж татвар авна авилга нэхнэ дээр нь татварын мөнгөөр тансаглана Ийм төр хаа ч бхгүй!! Сэтгэл бв�##� тэмээ ч унаад ажил бүтээнэ!!!

зочин
зочин
2021-02-19 09:32

Бадраа урьд нь 8 жил засаг дарга байхдаа маш их мөнгө хувьдаа завшишсан ш дээ

их мянган Засагтханы хөх хар
их мянган Засагтханы хөх хар
2021-02-19 11:02

Энэ мэт тэнэглэл хийгээд байгаа аймгийн дарга нарыг шууд солих хэрэгтэй ерөнхий сайд нь машина авах тавилга авах зэрэг үрэлгэн байдлыг зогсоо гээд байхад зөрчвөл шууд х�##�даг бай

Zochin
Zochin
2021-02-19 13:45

Ajnai hoyul asar ih mungu tsatsan baij garch irsendee huurhii minii nutgiihan melmii sohor tarhi ni dorigson oi uhaanaa aldsan oir zuuriin 5 tsaasand shunasan aliagaa aldaj alga bolj tuuhiin huudasnaas archigdaj baigaa AN daa sohroor itgej soliorloor sanalaa ugdug tsusan turul ni oirtson surhii ard tumen yumdaa bid uurhain dargaar zasag dargaa taviad uul uurhai gunii ustai temtseeree geed ulij baidag teneghen ch yumdaa bid ungutei uudtei huchtei chadaltai bolgoniig ni uurtuu umchilsun umnugoviin tsenher tasalbaraar uuriihuuh ni erh ashgiig notstoi zurchij delhii daahgui bayn bolson hulgaichaa erhem gishuuneeree tavisan tenegiin teneguud gej bidniig l heleh baih

ард түмэн
ард түмэн
2021-02-19 20:44

болиочээ тархины тура�##�тай оркуудаа улс орон хэцүү бхад наад тэнэглэлээ зогсоо мундаг дарга болж харагдах гээд бдаг энэ орк зангаа одоо татах цаг нь ирсэн

Холбоотой мэдээ

Back to top button