СПОРТ

Саид Моллаи хэсгийн аваргын төлөө барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал тэмцээн, Израилийн Тель Авивын их дуулга өчигдөр эхэлсэн. Тус тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Иран гаралтай Саид Моллаи оролцож байгаа ба хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо.

Саид -81 кг жингийн "B" хэсэгт багтаж эхний шатандаа гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар шатанд 21 настай, Азербайжаны Зелим Цкаевыг, гуравдугаар шатанд 26 настай, Италийн Антонио Эспоситог ялсан. Ингээд тэрээр хэсгийн аваргын төлөө Германы Доминик Ресселтэй барилдана.

Тэдний ялсан нь шагналт байрын төлөө буюу шөвгийн дөрөвт барилдах эрхтэй болно.

Өдгөө 29 настай, дэлхийн чансааны 8-д бичигдэж буй Саид хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард болсон Унгарын их дуулгад гуравдугаар байр эзэлсэн.

Тель Авивын их дуулгад 60 орны 422 тамирчин барилдаж буйгаас 248 нь эрэгтэй 174 нь эмэгтэй байна. Үүнээс эрэгтэй -81 кг жинд 39 бөх зодоглосон юм.

Доминик Рессел
Доминик Рессел

Эх сурвалж: Олон улсын жүдо бөхийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button