Нийгмийн

Хөл хориогоор улсын хэмжээнд 86 аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ

Хоёрдугаар сарын 11-23-ны хугацаанд нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 37 суманд нийт 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын дуудлага 10-аар буурсан үзүүлэлт юм.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн хоёр нь биологийн гаралтай, 61  нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 8 нь геологийн гаралтай, нэг нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа аж.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 9 иргэн нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 522 тохиолдол бүртгэгдсэн байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button