Нийгмийн
Хөл хориогоор улсын хэмжээнд 86 аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ

Хоёрдугаар сарын 11-23-ны хугацаанд нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 37 суманд нийт 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын дуудлага 10-аар буурсан үзүүлэлт юм.
Тохиолдсон аюулт, үзэгдлийн хоёр нь биологийн гаралтай, 61 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 8 нь геологийн гаралтай, нэг нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа аж.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 9 иргэн нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 522 тохиолдол бүртгэгдсэн байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
