Нийгмийн

Л.Оюун-эрдэнэ: Эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалж чадах цорын ганц зам бол вакцинжуулалт

Манай улс хоёрдугаар сарын 22-ны өдөр коронавирусийн эсрэг вакцинуудыг хүлээн авсан. Харин өнөөдрөөс иргэдээ вакцинжуулна. Вакцины анхны тунг Монгол Улсын Ерөнхий сайд өөртөө хийлгэлээ. Тэрбээр БНЭУ-аас ирсэн “AstraZeneca” вакциныг II эмнэлэгт тариулсан юм.

Вакцин хийлгэсний дараа тэрбээр “Шинэ Засгийн газар ажилдаа ороод 25 хонож байна. Монгол улс улаан бүсээс шар бүсэд шилжлээ. Өнгөрсөн өдрүүдэд бид өвчний тархалтыг хумьж, вакцинжуулалтыг эхлүүллээ. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. Гэхдээ аюулт цар тахлаас эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалж чадах цорын ганц зам бол вакцинжуулалт юм. Тиймээс ч монголд анхлан ирсэн “AstraZeneca” вакцины анхны тунг иргэдээ уриалан хийлгэлээ” гэсэн юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button