Нийгмийн

Хуулийн байгууллагад шалгуулж буйгаа итгэлтэйгээр ҮГҮЙСГЭГЧИД

УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын 76 гишүүний нэг нь өдгөө шоронд хоригдож буй. Тодруулбал Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбат тун удахгүй магадланд орж суллагдсанаар тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх сураг дуулдаж буй.

Мөн УИХ-ын дөрвөн гишүүн АТГ-д шалгуулж байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Шалгаж байгаа нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариулт өгсөн юм.

С.АМАРСАЙХАН: АТГ-ААС ШАЛГАЖ БАЙНА ГЭЖ СОНСООГҮЙ

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханыг Нийслэлийн Засаг дарга байхдаа нийслэлийн нийтийн тээвэрт хийж байгаа парк шинэчлэл болон сургуулийн автобустай холбоотойгоор эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй. Тодруулбал БНХАУ-аас концессийн гэрээгээр худалдан авч буй  цахилгаан автобусны  урьдчилгаа төлбөр болох 21 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв болон Хөгжлийн банкнаас тендер зарлахгүйгээр хийхээр төлөвлөсөн гэх хэргээр АТГ-аас шалгаж буй.

Харин түүний хувьд “Намайг АТГ-аас шалгаж байгаа гэж сонсоогүй. Хэрвээ тийм асуудал байвал хуулийн байгууллагаас шалгаж байгаа тухай мэдээлэл авсан. Хууль хүчний байгууллагаас тухайн асуудлыг шуурхай шалган шийдвэрлэж, үнэн мөнийг нь тогтооход  миний бие бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэдэг.

Д.ӨНӨРБОЛОР: НАДААР ОРОЛДООД БАЙВАЛ ЗҮГЭЭР БАЙХГҮЙ ШҮҮ

“Сөүл” группын эзэн, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор коронавирусийн цар тахлын үед улс орон, иргэдийн төлөө ажиллаж байх ёстой ажил алба хашдаг атлаа БНСУ-д өвөлжсөн. Одоо ирсэн эсэх нь тодорхойгүй. Түүнийг Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшсэн. Улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон байж болзошгүй үндэслэлээр АТГ-аас шалгаж буй. Хэрвээ энэ асуудал нь нотлогдож, яллах дүгнэлт үйлдэх юм бол УИХ-ын гишүүний эрх мэдлээ ч алдах аюултай.

Хачирхалтай нь шалгуулж байгаа асуудлаар мөн л үгүйсгэл хийдэг. Тэрбээр намынхаа бүлгийн хуралдаан дээр гэнэтхэн тэс хөндлөн орж ирж “Надаар оролдоод байвал би ч бас зүгээр байхгүй шүү. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр дамжуулан зорилготой юм явуулаад байна” хэмээн эзэнгүй хатуухан үг чулуудсан. Түүнчлэн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь “Энэ талаар АТГ-аас асуусан. Шалгагдаж байгаа асуудал байхгүй гэсэн билээ” хэмээсэн.

А.АДЪЯАСҮРЭН: НАМАЙГ ШАЛГААГҮЙ, ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН ТОГТООЛ ИРЭЭГҮЙ

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн авлига өгсөн гэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна гэж Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат өнгөрсөн аравдугаар сард мэдээллийн үеэрээ хэлсэн. Хэргийг мөрдөн шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. АН-аас Баянхонгор аймгаас нэр дэвшин УИХ-д сонгогдсон А.Адьяасүрэн гишүүн нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.доллар буюу 285 сая төгрөгийн авлига өгсөн мэдээлэл УИХ-ын сонгуулийн өмнө цацагдаж, энэ хэрэгтэй холбогдуулан түүнийг яллагдагчаар татна гэж ч яригдаж байсан юм. Тухайн үед парламентад сонгогдохоосоо өмнө Ерөнхийлөгчийн албан бус зөвлөх хийж байсан А.Адьяасүрэн гишүүний хэргийг төрийн тэргүүн “царцаасан” гэх ч тараад байсан. Хэрвээ прокуророос уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд, гурван шатны шүүхээр гэм буруутай гэж үзвэл тэрбээр УИХ-ын гишүүн байхаа болино. УИХ-ын тухай хуульд гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол түүний бүрэн эрх хугацаанаас нь өмнө дуусгавар болно гэж заажээ.

Тэрбээр эд асуудлаар А.Адъяасүрэн тайлбар хийхдээ “Миний хувьд хувийн байгууллагад ажиллаж байсан. Төрийн байгууллагын хүмүүсийн эрх мэдлийн төлөөх тэмцэл, ашиг сонирхол үргэлжилж байна гэж би харж байгаа. Сонгууль дууссан юм чин удахгүй үнэн тогтоогдох байх. Намайг шалгаагүй, надад яллагдагчаар татсан тогтоол ирээгүй" хэмээн мөн л үгүйсгэл хийж байлаа.

Б.БЕЙСЕН: ХАХУУЛЬ АВЧ ГРУППТ ХҮН ОРУУЛЖ БАЙГААГҮЙ

Эрүүл саруул иргэдийг тахир дутуугийн бүртгэлд оруулж, групп тогтоож өгдөг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон үндэслэлээр шалгаж эхэлсэн. Энэ хэрэгт АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бейсен холбоотой байж болзошгүй асуудлаар АТГ-аас шалгаж байгаа юм билээ.

Тэгвэл Б.Бейсен гишүүн мөн л энэ асуудлаар үгүйсгэсэн хариулт өгдөг. Тэрбээр Надад тодорхой мэдээлэл алга. Заримдаа намайг ч толгой нь байсан маягаар бичсэн байна билээ. Би 2016 оноос хойш Баян-Өлгийд эмчээр ажиллахаа больсон. Хахууль авч группт хүн оруулж байгаагүй. Энэ хэргийг АТГ шалгаж байгаа юм байна. 2014 оноос хойш хүүхэд өвдөөд гадагшаа явсан. 2016 оноос хойш огт ажиллаагүй. Сая орон нутгаар ажиллахдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ ямар байна гэдгийг судалж явсан болохоос биш ямар учиртай хэрэг болсон талаар асуугаагүй” хэмээж, мөн л өөрөөсөө түлхэж байлаа.

Улс төрийн албан тушаалтан, төрийн өндөр албан тушаалтай хүмүүс холбогдсон хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тохиолдол маш их гардаг. Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа нь гэмт буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлээгүй гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-25 10:03

Duuchin Oyumaa yag ijil nuhtsluur yal awchihaad bna. Huuli hend ni hurdtai uilchileed, hend ni ingej zawharch uilchleh estoi gej?

Зочин
Зочин
2021-02-25 17:50

Эрх мэдэлд ойрхон байв�##� ямарч авилга хахуулиа луйвардаад ял завшаад заншчихсан хүмүүс гөлийгөөд тас мэлзээд байхад болоод явчихана гэж байгаа,байлгүйдээ. Шүүх засагл�##� хэр зэрэг өөрчлөгдсөнийг харъядаа.

ҮНЭН
ҮНЭН
2021-02-25 18:41

өнөр болор ч �########� юм даа

jj
jj
2021-02-25 20:23

gemt heregten yaashka avgai eme nar bolimoor bhiin

Холбоотой мэдээ

Back to top button