УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга одоо гоншигноод нэмэргүй

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэц дээр очиж тайлбар хийсэн асуудлаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар сошиал хуудастаа бичжээ.

Тэрбээр “Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэц дээр очжээ. Өөрийг нь сонгуулиар нэр дэвшиж болох эсэхийг шийдэх Үндсэн хуулийн цэц дээр би нэр дэвших ёстой шүү хэмээн ашиг сонирхлын зөрчлийг умартан байж очжээ. Энэ бол эрх мэдэлтэй хүмүүс нөлөөлж ЖДҮ зээл авдагтай яг адилхан хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүйг би хэлж байсан. Учир нь:

 Үе үеийн, заа бараг бүх Ерөнхийлөгч юм юм руу үсчээд олон жил боллоо. Засгийн газрын ажлыг хийх гэж оролдоно, УИХ-ын ажлыг хийх гэж оролдоно, АТГ-ын ажлыг хийх гэж оролдоно, Прокурорын ажлыг хийх гэж оролдоно, Шүүхийн ажлыг хийх гэж оролдоно. Товчхондоо, “холион бантан”. Үүнийг цэгцлэх гэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Шинээр эхэлье, “холион бантан”-г цэгцэлье, дахин сонгогдохын тулд эрүүл хүний зүүдэнд ч оромгүй амлалтуудыг өгөхөөс сэргийлье гээд ерөнхийлөгч зөвхөн 1 удаа сонгогддог байхаар Үндсэн хуулиа өөрчилсөн. Би ийм өөрчлөлтийг дэмжиж 2019 оны 11-р сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бусад гишүүдийн хамт батлалцсан.

 Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин ороход батлагдсан Үндсэн хууль, түүнд орсон бүх нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгч хамгийн ихдээ 8 жилээр сонгогддог. Үндсэн хуулийн сүүлийн нэмэлт өөрчлөлтийн өмнө 2 удаа дөрвөн жилээр буюу хамгийн ихдээ 8 жил, нэмэлт өөрчлөлтийн дараа зөвхөн 1 удаа 6 жилээр ерөнхийлөгч сонгогдох учиртай. Тэгэхээр аль ч тохиолдолд 8 жилээс дээш Ерөнхийлөгч байж болохгүй. Тийм учраас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй.

 Өмнөх болон одоогийн ерөнхийлөгч нар нэр дэвшиж болно гэж үзье. Нэр дэвшээд сонгогдвол Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар 8 + 6 буюу 14 жил, П.Очирбат, Н.Энхбаяр, Х. Баттулга нар 4+6 буюу 10 жил ерөнхийлөгчөөр ажиллана гэсэн үг. Үндсэн хууль, түүний бүх нэмэлт өөрчлөлтөөр 8-аас дээш жил ерөнхийлөгчөөр ажиллах боломжгүй. Энэ тохиолдолд, товчоор хэлбэл, Үндсэн хуулийн бус ерөнхийлөгчтэй болно.

 Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2019 оны 11-р сарын 14-ний өдөр УИХ-аар батлагдаж, 2020 оны 5-р сарын 25-наас хэрэгжээд эхэлсэн. Батлагдсанаас хэрэгжиж эхлэх хүртэл 194 хоногийн хугацаанд Х.Баттулга нэр дэвшихээ баталгаажуулах оролдлогыг хийх цаг хугацаа, боломж зөндөө байсан. Түүнд ердөө сайн хуульч л хэрэгтэй байв. Гэхдээ түүнд хүчээ өгчих сайн хуульч огтхон байгаагүйг түүний удаа дараагийн хоригууд тодорхой харуулсан. Х.Баттулга бүх боломжоо өөрөө алдсан, хэрэгтэй цаг хугацааг өнгөрөөсөн, хийх ёстой зүйлээ хийж чадаагүй. Одоо гоншигноод нэмэргүй. Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн. Нэр дэвших боломжгүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

28 Сэтгэгдэл

  1. Монголын эдийн засгийг дампууруулж, МАН-ынхаа 2020 оны Их-ын сонгуульд “завшсан” Хүрэлбаатар хариуцлагаа хүлээх ёстой шүү. Өөрийгөө “мултарчихсан” гэж найдаад байгаа юм биш биз? Чиний амьдр#### мэдээж тансаг л байгаа, хүсвэл Солонгост 3 ширхэг байрандаа очоод хэвтчихнэ гэх мэт. Мөн Хотгор шанагыг зарсан мөнгөө ЯАХИЙН?, иргэдэд тараахгүй юм уу? Бидний амьдр####ыг хараад “хөх инээд” чинь хүрч байгаа л даа. Бас хүн муулаад хохироогоод явнаа, нөгөөдөх чинь. Өөрөө өөдтэйхэн ажил хийчихсэн юм шиг. АРД ТҮМЭН та нартай тооцоо бодох цаг ирнээ хө . Жудагтай байгаарай

  2. Энэ Увсын Хазгай хэлт Дорвод их г####зуурч Байна аа, чамайг Шоронд хийж Чадах байлгуй дээ, Дорводоос бусад ястангууд

  3. энэ муу өмхий амт ер нь монголын төлөө өөдтэй юу хийсэнсэн билээдээ. рчим хүчний сайданцар байхдаа баахан тендер зулгааж хахууль аваад дараа нь Хотгор шанагыг төрсөн 2 ахтайгаа нийлж харийнхантай үгсэн з####гичхаад цус сорсон ирвэс лугаа мансуурч бялуурч байгаа нэгэн шүүдээ. Чиний хэрэг дуусаагүй шүү. хэрэг үл хуучирна. дуудах цагт зангиагаа зүүж гутлаа тослох тос бэлдэж үзээрэйдээ Хүрэлбаатар аа

  4. энэ муу өмхий амт ер нь монголын төлөө өөдтэй юу хийсэнсэн билээдээ. рчим хүчний сайданцар байхдаа баахан тендер зулгааж хахууль аваад дараа нь Хотгор шанагыг төрсөн 2 ахтайгаа нийлж харийнхантай үгсэн з####гичхаад цус сорсон ирвэс лугаа мансуурч бялуурч байгаа нэгэн шүүдээ. Чиний хэрэг дуусаагүй шүү. хэрэг үл хуучирна. дуудах цагт зангиагаа зүүж гутлаа тослох тос бэлдэж үзээрэйдээ Хүрэлбаатар аа.
    Их хурлын танхимд Мөнхбат гишүүний үзүүлж байсан бүх баримт сэлт ####ь ч газар хувьлан хадг####агдаж байгаа бөгөөд дуудахад бэлэн л матери#### ханг####ттай шүүдээ хө

  5. Монголчууд уг нь төр төмбөгөр, ёс ёмбогор гээд төрийн сүлд минь өршөө гэдэгсэн. Их хурлын гишүүн ёс төртэй дуугармаар юм.Хувийн хорсолоо өөрөөр илэрхийл. Монголын төр цэгцрэх байлгүй дээ. Ах дүүсээрээ идсэн Байг####ийн баялагийн үнээ төлөх л байх

  6. Хүрэлбаатар зөв л юм бичсэн бна шдээ. Худ#### хуурмаг зүйл ####га бнаа. Ард түмэн одоогийн ерөнхийлөгч дахин сонгогдох гэж үхэн хатан яваад байгааг ойлгохгүй бнааа. Тэгэхээр одоо мөрдөгдөж байгаа хуулиудын дагуу бол баттулга гуай яагаад ч сонгогдох боломжгүй л юм бна ш дээ. Тэгээд ч өнгөрсөн 4 жил баттулга гуайн хийсэн ажил ард түмэнд мэдрэгдсэнгүйээ. Ядаж байхад хөгшчүүлийг 2 хуваачихсан, ямаранд нь 6 сая өгөөд, ямаранд нь 1 сая өгнө (1 сая өгнө гээд бүлтэрсэн, хаа бна тэр 1 сая) гээд бантан болгочихсон, ямар ч эрүүл ухаантай хүн ийм хүнийг дэмжих үү! Эдийн засагч хүн болгон олон жилийн өмнө төмөр зам барих байсныг болиулсан (жинхэнэ эзэн нь баттулга гуай гээд) хэрвээ төмөр замаа бариулчихсан бсн бол одоо монгол улс асар их мөнгөтэй болчихсон байх бсн л гээд бичээд яриад бнаа. Ард түмэн бид ийм л ойлголттой бна даа. Одоо яан даа яан!!!

  7. Ч. ХҮРЭЛБААТАР ҮҮНЭЭС ИЛҮҮ ЯМАР ТАЙЛБАР ӨГӨХ Ч БИЛЭЭ. БАТТУЛГА ҮНДСЭН ХУУЛИА ЗӨРЧН ЯАГААД ДАХИН ДЭВШИХ ГЭЭД УЛАЙРААД БАЙДАГ ЮМ БОЛ ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ БАЙХАД З. ЭНХБОЛДЫГ ХУГАЦААГ НЬ НААШ ТАТАЖ БАЙХАД БАТТУЛГА ЭРГЭЖ ХАРЖ ХУУЛЬЧ НАРААС ТОДРУУЛЖ АСУУХ Л БАЙЖ ДЭЭ. ОДОО ЯАЯ ГЭХЭВ ӨНГӨРСӨН БОРООНЫ АРААС ЦУВ НӨМРӨВ ГЭГЧЭЭР НЭГЭНТ БАТЛАГДААД ХЭРЭГЖЭЭД ЭХЭЛСЭН ХУУЛИЙН АРААС ХАМГААЛАЛТ ХҮСЭЭД ГАРЦ ХАЙГААД НЭМЭРГҮЙ БОЛСОН БОЛОЛТОЙ ДОГ.

  8. Энэ нэг Монгол Улсын санхүүг самарч эдийн засгийг сүйрүүлсэн новш, ард түмнийг яаж амьдр#### ахуйг нь хямрааж ####дууллаа. Хотгор шанага минь боль чи хуга үсрэнээ.

  9. Энэ бол бас л нэг төрөөс төрсөн хулгайчуудын нэг За ер нь бүгдээрээ л хулгайч луйварчингууд

  10. Дөрвөд гэхээрэй үзэл бодлоо хэлж болдоггүй болсон цаг уу. Ингэж яриж байгаа хүмүүс нэг иргэж хармаар бна шүү

  11. Энэ луйварчин шоронд орох болоогүй юм уу..Хотгор шанагын хэрэг хил дураараа зөрчсөн гээд зөндөө хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа юм байхдаа

  12. ХУУЛИА ХЭНЧ ОЙЛГОХООР ТОДОРХОЙ ХИЙЧИЖ ЧАДАХГҮЙ БУЮУ ХЭРГЭЭР ТЭГЖ БУДЛИАН ХУТГАХААС ӨӨР ИДГҮЙ АМЬДАДААР 30 ЖИЛ УДИРДУУЛЛАА. ЭДНИЙГ ХУЙГААРНЬ АВТОБУСАНД ЧИХЭЭД АСТАНАГ ҮЗҮҮЛЧИХ

  13. Энэ 2 2-лаа л хулгайч монгол төрөөс их бага л гэхээс адилхан л хулуусан 2-лаа ########ах ёстой хүмүүс

  14. үнэхээр боловсролтой хүн дээ АН -ын завааруулсан их өрийг болон улс орныг эдийн засгийн хүнд үед авч гарсан гавьяатай хүн гэж үздэг уха####аг боловсролтой хүмүүс үүнийг ойлгоно гэдэгт итгэж байна танд эрүүл энх аз жарг####ыг хүсье

  15. ГЭЭНДЭЭ Ч ГООНДОО Ч ГЭЖ ЭНЭ Л БН. ХҮРЭЛБААТАР ХОТГОР ШАНАГЫГ ЗАЛГИСАН, ЕРӨНХИЙЛӨГЧ ОФФШОР ОРУУЛНА ГЭЖ ХУДЛАА АМЛАЛТААР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН. ГЭТЭЛ ОФФШОР БҮСЭЭС МОНГОЛЧУУДЫН АЛДСАН МӨНГИЙГ ТЭР УЛС НЬ БУЦААЖ ӨГСӨН ТҮҮХ БДАГГҮЙ , ӨГӨХ Ч ҮГҮЙ , БАС НӨГӨӨ МОНГОЛ ЯЛНА ГЭСЭН ЯАЛАА МОНГОЛ ЯЛАГДСАН. МАНАН БҮҮР ХҮЧИРХЭГЖСЭН. ХҮРЭЛСҮХ ХУ, БАТТУЛГА БҮГД ХУДЛАА ГАРУУД.

  16. Амныхаа хэмжээгээр сэтгэхгүй шүү. Энэ шүлсээ үсчүүлсэн Женког өмөөрөгчид өө. Та нарт сайн бод гэж тархи толгой 2 заяасан шүү. Хүрэлбаатар зөвийг л хэлсэн байна. Дөрвөд болохоороо үг хэлж болдоггүй юм уу. Хүрэлбаатарын хийсэн ажлын үр дүнд хүүхдүүд 100.000 тай байж байгаа байх шүү. Худ####ч офшорчин Жэнко худлаа шаахаас өөр та нарт юу өгсийн. Тийм гээд хэлчээч. Чадаргүй чацаганууд байж !!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button