Нийгмийн

БАРИМТ: Д.Жаргалсайхан мэтгэлцэгч хоёр оролцогчийн нэгнээс нь 5.5 сая төгрөг авчээ

Эдийн засагч Д.Жаргалсайханы хөтлөн явуулдаг Дефакто мэтгэлцээний нэгдүгээр сарын 20-ны дугаарт , Төрийн өмчит Мон-Атом ХХК-ийн дэд захирал З.Дамдинсүрэн, “Машинтай жагсаал” холбооны зохицуулагч, Физикч Б.Цэгмэд нар оролцсон. Тэд  “Уран олборлолт аюулгүй юу” сэдвээр мэтгэлцсэн юм.

Харин ес хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 29-нд уран олборлогч төрийн өмчит Мон-Атом компани мэтгэлцээний төлбөр хэмээн 5 сая 500 мянган төгрөг шилжүүлсэн нь шилэн дансны нээлттэй мэдээллийн санд байршжээ.

Мэтгэлцээнд нотлогчоор оролцсон Төрийн өмчит Мон-Атом ХХК-ийн дэд захирал З.Дамдинсүрэн мөнгө явуулсан нь ихээхэн анхаарал татаж байна. Энэ нь хөтлөгч Д.Жаргалсайхан мэтгэлцээнд оролцогчийн аль нэгээс төлбөр авдаг байж ч магад гэдгийг харуулж байгаа юм.

Харин тэрбээр уг асуудалтай холбогдуулан өчигдөр өөрийн цахим хуудаснаа “асуудлыг 2 талаас нь судалж, хөндөж, олон нийтэд бодитой хүргэсэн хөдөлмөр, агуулгын рекламын хөлс” хэмээх тайлбарыг оруулжээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-02-27 14:13

Энэ хүнийг их үнэлж, хүндэлж явдаг юмсан. Де Факто чинь мөнгө ур�##�дуулсан рекламны нэвтрүүлэг байжээ.

Зочин
Зочин
2021-02-27 15:05

Харамс�##�тай бна. Уг нь Ерөнхийлөгч ч болох боломжтой, шударга, боловсролтой хүн гэж бодож байсан юмсан.

Зочин
Зочин
2021-02-27 15:45

Байгууллагын данснаас байгууллагын дансанд л орсон байна шүү дээ. Юуных нь Жарг�##�сайхан бахав дээ. Монголын бүх ТВ нэвтрүүлгийн болон рекламны төлбөр авдаг. Дэлхийн бүх ТВ ч гэсэн болно. Үнэ төлбөргүй ажилладаг ТВ байдагсан бол ...

хүннү
хүннү
2021-02-27 16:35

Де Факто бол том нэвтрүүлэг 5,5 сая бол арай л бага мөнгө. Хүний үзэл бодол мөн чанарыг ухдаг нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлэг, монголчуудын нүдийг нээсэн төсөл. Иймд түүнд санхүүжилт байх ёстой. Монголчууд, хүн болгоны үзэх дуртай “100 эрхэм”- ээ устгасан. Одоо “Де Факто” устгах нь дутав уу? Энэ нэвтэрүүлэгт хэн нэгнийг ор гэж �##�бадаагүй, өөрснөө хүссэн тиймээс хоёр т�##� төлбөр төлж нэвтрүүлгийг санхүүжүүлэх ёстой. Мөнгө нь их гэж бодсон бол больж болно. Жарг�##�сайханд амжилт хүсэе.

Зочин
Зочин
2021-02-27 16:37

Мэтгэлцээн бол реклам биш. Мөнгө авсан хүн тэгш мэтгэлцэл хангах уу

Зочин
Зочин
2021-02-27 16:46

Хамгийн гол нь тэгш мэтгэлцээн хийх зарчим �##�дагддагт байгаа гэж харж байна

Зочин
Зочин
2021-02-27 16:54

Харин бага авсан байна. Зах зээлд үнэгүй юм байхгүй шүү. Тэр тусмаа ийм нэвтрүүлэг.

Amjilt
Amjilt
2021-02-27 18:10

Ene hun chin hudulmorloj bgaam chin ursgal zardal eneter ih shuu Dee. Nen ylanguya tv iin une tolbor chin IH ym bilee. Yuun bichih ymaa olj ydsiinb Dee.

Зочин
Зочин
2021-02-27 20:05

Уг нь их итгэдэг байлаа, мөнгөний д�##�даак байсан юм биз дээ

Зочин
Зочин
2021-02-27 20:09

Ингээд дуус танай факто блять

Золбин ардчиллыг устгая
Золбин ардчиллыг устгая
2021-02-27 21:38

ардчил�##� ярьж улин хуцдаг хулгайчууд бёүгдээрээ ийм ш дээ. Энэ хулгайч 90-д оны эхэн үеийн самуун дундуур юу хусчихаад гадаадад бүгж байгаад ирсэн бол. Тэгээд нэг их мэдэмхийрээд, гэгээнтэн царайлж байгаад бас юу хусаж, хулгайлах гэж байгаа бол?

Зочин
Зочин
2021-02-28 13:58

Оргил цагийн эфирийн төлбөр гэхэд маш хямд байна

Зочин
Зочин
2021-02-28 14:08

Арай бага үнэ төлжээ.Үнэгүй боловсрол чанартай байх уу?

Зочин
Зочин
2021-02-28 15:48

Хүлээцтэй хандах нь зөв.

Зочин
Зочин
2021-02-28 16:14

ИНГЭЭД ИТГЭЖ БАЙСАН ГАНЦ ХҮН МААНЬ ЯВААД ӨГДӨӨ ХӨӨРХИЙ

ГАНАА
ГАНАА
2021-02-28 16:17

ҮНЭГҮЙ ЮМ ХАА БНА

Зочин
Зочин
2021-02-28 19:44

Идэр-Одоос бага л авч байна түүний ч�##�чаа үгээс хамаагүй илүү

Зочин
Зочин
2021-03-01 07:01

Анод банк, ХХА-н бирж, ББСБ зэрэг �##�ь дампуурсан компани, аж ахуйн нэгжийн ТУЗ даргаар Жарг�##�сайхан эдийн засагч ажиллаж байсан түүх байдаг Худлаа уншсанаа ярих өөд нь татаж урагшлуулах хоёр их өөр

Зочин
Зочин
2021-03-01 08:08

Yarij baigaa am shigee nuxur bish baina.

Холбоотой мэдээ

Back to top button