УЛС ТӨР

ХУУЛИЙН ЗААЛТ: Рио Тинто БУУЛТ ХИЙГЭЭГҮЙ, хуулийн шахалтаар татварын өрөө ТҮР ТӨЛЖЭЭ

-СОШИАЛ ХӨӨС ҮҮСГЭХГҮЙН ТУЛД БААСАН ГАРАГИЙН ОРОЙ ЗАРЛАН, ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИАГ ДЭЛГЭЖ ШОУДАВ-

Засгийн газраас өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт, ажлын цаг дууссан хойно гэнэт “Оюу толгой” татварын асуудлаарх маргаандаа буулт хийж, 229.8 тэрбум төгрөгийг төллөө гэх агуулгаар мэдээлэл цацсан.  Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2021.01.04-нд Рио-Тинто  руу бичсэн “Бид нэг талын байр сууриар Дубайн гэрээг цуцаллаа. Танай асуудлыг УИХ-д нээлттэй танилцуулна” гэх агуулга бүхий захидлыг ил задалж, энэ шахалт биеллээ оллоо гэх өнцгөөр “шоудсан” юм.

Эл үйл явцын сайн тал нь, Оюу толгойн хөрөнгө оруулагч талд тавьсан торгууль акт, маргаан үе үеийн Ерөнхий сайд нарын өрөөнд орж, асар их саармагждаг, тэдний талд төрийн өндөрлөгүүд хэт бууж өгсөн байдалтай явж ирснээс өөр үзэгдэл болсон явдал. Бас чиг “Дубайн гэрээг цуцална” гэдгээ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоогүй байхдаа ч илэрхийлж, тэр байр сууриа сайн хадгалж буй нь ах нараасаа ялгарч буй.

Гэвч Ерөнхий сайдын багийнхан гадагшаа явуулсан захиаг нь хүртэл задруулах хэмжээнд асуудлыг шоу хэлбэрт оруулсан нь баахан зохимжгүй харагдав. Мөнхүү бүүм сэдэв сошиал орчинд 2-3 хоног хөврөөд, мартагддаг загасны ой санамжтай нийгмийн уур амьсгалыг тооцож, зориуд баасан гаригийн орой ажлын цаг дууссан хойно зарласан нь ойлгодог улсдаа ихээхэн жижиг зантай харагдав.

-229.8 ТЭРБУМЫГ ТӨСВИЙН ОРЛОГООР БҮРТГЭЖ, ТОГТВОРЖУУЛАЛТЫН САНД БАЙРШУУЛНА-

“Оюу толгой” компаниас орж ирсэн 229.8 тэрбумыг төсвийн орлогоор бүртгэж, Төсвийн тогтворжуулалтын сан буюу Ирээдүйн өв санд байршуулна. Төсвийн ерөнхий хууль болон Ирээдүйн өв сангийн хуулиар уул уурхайн орлогыг эл сангууд руу байршуулахаар зохицуулж өгсөн байдаг. Тэгэхээр олон нийтийн дунд үүссэнчлэн шууд төсвийн зарлагыг санхүүжүүлэхгүй гэсэн үг.

Гэхдээ 2021 оны төсвийн орлогын бүрдүүлэлт дээр “Оюутолгой”-н  татварын актын хүрээнд төлсөн дүн ихээхэн эерэг тусгалаа өгч, алдагдлын хэмжээг бууруулахад үлэмж нөлөө үзүүлэх нь тодорхой. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, энэ сардаа багтан “Оюу толгой” талаас татварын актын төлөлтөө 400 тэрбумд хүргэх чигтэй байгаа аж.

ХУУЛИЙН ЗААЛТ: АРБИТРТ МАРГААН ҮҮССЭН Ч ТАТВАРЫН АКТЫГ ЗАЙЛШГҮЙ ТӨЛӨХ ЗОХИЦУУЛАЛТТАЙ

Хүчин төгөлдөр хэрэгжиж буй Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 43.3-р зүйлд, “...Гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй” гэж нарийвчлан зааж өгчээ. Өөрөөр хэлбэл,Ч.Хүрэлбаатарын үед батлагдсан татварын шинэчлэлийн хүрээнд маргаан гарсан ч татварын өрөө заавал төлнө. Ингэж байж татварын өрийн хүрээнд авагддаг тусгай зөвшөөрөлтэй холбоотой арга хэмжээнүүдээс чөлөөлөгдөх зохицуулалт хэрэгжиж байгаа гэсэн үг.

Нэг ёсондоо “Оюу толгой”  компанийнхаа өдөр тутмын татварын асуудлаа хэл амгүйхэн шиг, хуулийн хэмжээнд нь хэвийн үргэлжлүүлэхийн тулд хуулийн үүргээ биелүүлжээ. Бусад компаниуд ч татварын актаа хүлээн зөвшөөрөөгүй ч төлөх үүргийг Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгаар хүлээж байгаа аж.

АРБИТР ДЭЭР ЯЛАГДВАЛ ТӨЛСӨН ТАТВАРАА БУЦААЖ АВНА

Хоржоонтой нь, манай Засгийн газар Арбитр дээр ялагдвал Төрийн сан руу орж ирсэн, ирэх татваруудыг  хөрөнгө оруулагч талд эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ. Эргүүлэн төлөхгүй бол ирэх жилийнх нь төлөх татвараас дүнгээ суулгаж барагдуулна гэсэн үг. Тэгэхээр “Оюу толгой”-н төлсөн 229.8 тэрбумд яаж ч бодсон баярлах эрт байгаа юм.

Засгийн газраас зүгээс Арбитр дээр Рио Тинто буулт хийнэ гэх хүлээлт  хөөстэй хүлээлт үүсгэж мэдэх. Гэвч Рио Тинто тал өмнөх удаад тавигдсан татварын акттайгаа нийлүүлж байгаад, Арбитр дээр зад үзэлцэнэ гэх байр сууринаасаа огт ухраагүй гэх мэдээлэл илүү үнэмшилтэй бууж байна.  

Эл процессыг агуулгаар нь зангидвал, бүтэн жил дамнан үргэлжлэх арбитрын маргааны өмнө хөрөнгө оруулагч тал хуулийн хүрээнд соёлтой загнаж, актын төлөлтийг эхлүүлжээ. Түүнийг нь манай хөөрөлгөн Засгийн газар дайнд орж, далай ширгээсэн мэт зарласан болж таарав. Үүгээр Л.Оюун-Эрдэнийг танхимыг буруутгасангүй. Гэхдээ цаашид илүү суурьтай хандаж, ядаж л албан мэдээгээ ажлын цагаар ном журмаар зарлаж, олон нийтээ хуурахгүй байх зарчимд суралцах хэрэгтэйг сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж
3 сар 1, 2021 10:32

ОЮУ ТОЛГОЙН АСУУДАЛ ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЛУУ ОРХООРОО АВИЛГА БОЛЧИХДОГ БАЙСАНЫГ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ОЮУНЭРДЭНЭ ЕС ХАРИН САЙН ЗѲВ ЧИГ БАРИМЖААТАЙ НААШТАЙ ГОЛДРИГРУУ ОРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА ЗАЛУУ ХҮН АРАЙ ѲѲР БАЙНА АМЬЖИЛТ

уншигч
уншигч
3 сар 1, 2021 10:46

Албан ёсорр мэдээллээ зарлах чстой гэж сэтгүүлч үзсэн нь их зөв өө

Ариунаа
Ариунаа
3 сар 1, 2021 10:47

Сэтгүүлчийн бичсэнийг уншхад Бтд баярлах арай эрт бусуу.өуцаагаад өгөх ч магадл�##�тай болоод явчлаа.Гэхдээ манайх Оюутолгойн эрдэсээ тонн тонноор нь гаргаад бдаг юм билээ.Энэ чинь үнэлэгдэх зүйл биш юмуу.

цуцлах нь зөв
цуцлах нь зөв
3 сар 1, 2021 11:13

ЭНЭ компани дэлхий даяар муу нэртэй. МАНАЙ АВЛИГАЧИД луйварчидтай хамсаж муу гэрээ байгуулсанг гадныхан ойлгоно. ГАДНЫ хөрөнгө оруулагчид зугтана гэж ЯРЬДАГ хүмүүсийг төрөөс �######�уулах хэрэгтэй. ДАМбаОЧИР шиг гадныханд үйлчлэх сонирхолтой луйварчдыг бас холдуулах хэрэгтэй. ГЭРЭЭГ цуцлана гэсэн байр сууринаас тууштай хандв�##� гэрээ сайжрана. ТАТВАР өгөх ёстой. ДАВРААД өгөхгүй байсан. ЯАГААД гэвэл тэднээс АВЛИГА авсан хүммүс төрд байсан. ОДОО ч байгаа шүү

Цэцэг
Цэцэг
3 сар 1, 2021 11:28

Нямбаатар сайд Нью Йоркийн шүүхэд хандаж �##�бан бичиг яг явуулсан юм уу. Эсвэл ард түмнээ хуурчихав уу.

Зочин
Зочин
3 сар 1, 2021 13:16

ӨГӨХ ёстой татвараа ч өгөхгүй даварсан компанийг манай АВЛИГАЧИД давруулсан. ЭНЭ гэрээг байгуулсан АВЛИГАЧДЫН хэргийг дахин мөрдөн байца�##��##�танд буцааж, өгөх ёстой ЯЛыг нь шударга шүүгчдээр өгүүлъе. Дараа нь ОЛОН улсын шүүхэд хандахад ГЭРЭЭ г цуц�##�ж болно, өөрчилж болно.ГАДНЫ шударга хүмүүс дэмжинэ.

Зочин
Зочин
3 сар 1, 2021 14:30

Татварыг дандаа урьдчилж төлүүлдэг шдээ ТЕГ, энэ бол зүгээр нэг шоу гэж бодож байна. Татварын асууд�##� нь Лондонгийн арбитар дээр хэлцэгдэж байгаа, ард түмэнд зөв мэдээлэл хүргээчээ

Зочин
Зочин
3 сар 1, 2021 14:54

tatvaraa tolohgui geed, nuden deer luivar hiigeed guriideg enees oor baiguullaga mongold bna uu. zugeer kick leh heregtei yum bishuu. oor olon songolt bna shuu de. Avilgal avsan uls torchid eneees oor songoltgui gej huuraad bna da.

Холбоотой мэдээ

Back to top button